Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар орон сууцны томоохон хороолол дунд сургууль, цэцэрлэг барихаар болжээ. Ингэхдээ хуучин хороолол болон шинээр баригдах дахин төлөвлөлтийн хүрээнд барих орон сууцны хороололд нийт 80 бага сургууль, цэцэрлэг барихаар төлөвлөсөн байна.
Үүнээс энэ онд нийслэлийн төсөвт суулгаснаар 16 цэцэрлэг барих юм байна. Тэдгээр цэцэрлэгт нийт 10700 хүүхэд хамрагдах боломжтой аж. Цаашдаа шинээр төлөвлөлтөд багтааж барих цогцолбор, хотхонуудад оршин суугчдын тооноос хамаарч 640, 960 хүүхэдтэй сургууль, цэцэрлэг барих зургийг хийжээ.
Улсын хэмжээнд төрийн өмчийн 180, хувийн өмчийн 128 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг ч хүрэлцээ хангалтгүй байгаа юм. Тиймээс ийнхүү томоохон хорооллуудын дунд цэцэрлэг нэмж барихаар болсон бөгөөд 16 цэцэрлэгийг ирэх аравдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Нийслэлд байрлах томоохон орон сууцны хорооллуудын дунд сул талбай их байдгийг ашиглан сургууль, цэцэрлэг барьвал авто замын түгжрэл гэхэд 30 хувир буурна гэсэн тооцоо гарчээ.
Д.Атар