Налайх дүүрэгт гарсан гахайн өвчний голомтыг дарах, халдваргүйжүүлэлт хийх хөрөнгийг нийслэлээс гаргана

Нийслэлийн удирдах ажилтнуудын 03 сарын 24-ний өдрийн ээлжит зөвлөгөөнөөр Налайх дүүргийн Засаг дарга Х.Болдбаатар  тус дүүрэгт үйл ажиллагаа явуулж байсан иргэн М.Дамдинхүүгийн гахайн фермд гахайн үржил, амьсгалын хам шинж өвчин гарч 300 гаруй гахайг устгасан. Ариутгал халдваргүйжүүлэлт хийхэд шаардлагатай хөрөнгийг нийслэлээс яаралтай шийдвэрлэж өгөхийг хүссэн. Уг асуудлыг шийдвэрлэж нийслэлийн Засаг дарга “Хөрөнгө гаргах тухай” А/213 дугаар захирамж гаргалаа.
Захирамжийн дагуу нийслэлийн Налайх  дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Иргэн М.Дамдинхүүгийн гахайн аж ахуйд гарсан гахайн үржил, амьсгалын хам шинж өвчний голомтыг дарах, халдваргүйжүүлэх, өвчин нэмж тархахаас урьдчилан сэргийлэх ажлыг дүүргийн хэмжээнд зохион байгуулан ажиллахыг Налайх дүүргийн Засаг дарга Х.Болдбаатарт үүрэг болголоо. Гарсан өвчний голомтыг дарах, халдваргүйжүүлэх, өвчин нэмж  тархахаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахад шаардагдах 30 538 000 төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлнэ.
Иргэн М.Дамдинхүүгийн гахайны ферм нь үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй байсан бөгөөд халдваргүйжүүлэх, урьдчилан сэргийлэх ажиллагаа явуулаагүйгээс өвчин гарсан юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …