Архины хууль хэрэгжвэл 7000 аж ахуйн нэгжийг татан буулгана

a8fdb7a9a3141239originalУИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг архи борлуулдаг дэлгүүрийг багасгаж нэг цэгт төвлөрүүлэх талаар хууль санаачилсан. Харин энэ хуулийг Монголын худалдаа эрхлэгчдийн нэгдсэн холбооны гишүүд эсэргүүцэж мэдээлэл хийлээ. “1920 оны үед АНУ үндсэн хуулиндаа архийг хорих, нэмэлт өөрчлөлт оруулахад далд бизнес цэцэглэж байдал хүндэрсэн учраас энэ хуулиа хассан. Ийм тод жишээ байхад яагаад эсэргээр нь хууль санаачлаад байгаа юм.

Архи хэрэглэх үгүй нь хүний ухамсрын асуудал. Архи зарах цэгийг багасгаж буурууллаа гээд архины хэрэглээ цөөрөхгүй. Харин хэрхэн яаж нууцаар зарж борлуулах, юугаар архийг орлуулах зэргээр дамлан наймаалах аргыг бодож эхэлнэ. Тиймээс хуулинд биш ухамсарт нь хандсан ажлыг хий. Заавал хууль санаачлах юм бол бүх талыг харсан цогц хуулийг хэрэгжүүлэх хэрэгтэй “ гэж худалдаа эрхлэгч холбооны гишүүн Г.Дашдаваа хэлсэн юм. Мөн дээрх хууль хэрэгжвэл улсад татвар төлдөг 7000 гаруй аж ахуйн нэгжийг татан буулгаж, ажилгүйчүүдийн тоо нэмэгдэнэ хэмээн хэллээ.

Д.Амар

Ugluu-logo17221

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …