Цол нь буурсан цагдаа нарын цолны нэмэгдлийг хэвээр олгоно

5rdiofk5t5f14sathlqo7nctd82014 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлсэн Цагдаагийн албаны тухай шинэчилсэн хуулиар цагдаагийн цол нь цэргийн бус “албан тушаалын цол” болсон. Гэхдээ цагдаагийн болон дотоодын цэргийн байгууллагад ажиллаж байсан алба хаагч, ажилтны цалин хөлс, хангамжийн нөхцлийг дордуулахгүй байх зохицуулалт хийхийг Засгийн газарт даалгасан юм.

Энэ асуудлыг зохицуулсан журмуудыг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар баталлаа. “Цагдаагийн алба хаагчийн төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам”, “Цагдаагийн алба хаагчдад албан ажлын онцгой нөхцлийн нэмэгдэл олгох журам”, “Цагдаагийн албан тушаалын цолны нэмэгдлийн хувь хэмжээ”, “Цагдаагийн алба хаагчдад мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох журам”-уудыг баталснаар Засгийн газрын 2005 оны243 дугаар тогтоолхүчингүй болж, 1999 оны 38, 211 дүгээр тогтоолуудад өөрчлөлт орж байна.

Цол нь буурч,энгийн орон тоонд шилжин ажиллах алба хаагчдад цагдаагийн албан тушаалын цолны нэмэгдлийг энэ онд хэвээр тооцож олгохоор болжээ. Төрийн тусгай алба хаасан хугацааны, цагдаагийн албан тушаалын цолны, албан ажлын онцгой нөхцлийн, ур чадварын нэмэгдэл үүнд багтаж байгаа юм. Харин шинээр томилогдож буй алба хаагчдадэнэ зохицуулалт хамаарахгүй. Энгийн орон тоонд шинээр орох ажилтныцалин хөлсийгЗасгийн газрын 2012 оны 78 дугаар тогтоолоор баталсан төрийн захиргааны албан тушаалын цалингийн сүлжээгээр тооцон олгох юм.

Д.Амар

Ugluu-logo1722

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …