“Гудамж” төсөл 13 биш 3 уулзвар ашиглалтад оруулна

оооооЭдийн засгийн хөгжлийн яам, “Гудамж” төслийн хүрээнд энэ онд нийслэлийн 13 уулзвар, 100 гаруй км автозамыг өргөтгөн шинэчлэхээр төлөвлөж байсан. Гэвч тодорхой шалтгааны улмаас энэ онд “Гудамж” төслийн хэрэгжүүлэх автозам, уулзваруудын ажил багассан байна. Тодруулбал, 13 уулзвар ашиглалтад оруулахаар төлөвлөж байсан нь ердөө гурван уулзвар болж багасчээ. Мөн энэ хүрээнд 10 гаруй км автозамыг шинэчлэх юм байна.

“Гудамж” төсөлд Чингис бондоос 200 гаруй сая ам.доллар төсөвлөсөн байдаг бөгөөд өнгөрсөн онд 20 уулзварыг өргөтгөн, шинэчилсэн. Харин энэ онд үлдсэн 13 уулзварын өргөтгөл, шинэчлэлийн ажлыг дуусгаж, хурдны замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байсан билээ.

Ugluu-logo17221

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …