Иргэд дэмжвэл, ирэх намраас цагаан, ногоон хоёр янзын хогны уут тараана

 imagesНийслэлийн захирагчийн ажлын албанаас айл өрхүүдэд “Азийн цагаан дагина” хогны ногоон уут тараах ажлыг түр хугацаанд зогсоосон байна. Өрх бүрт сард 15 ширхэг хогны уут тараах ажилд 4.3 тэрбумыг зарцуулж байгаа нь иргэдийн зүгээс шүүмжлэл дагуулаад байсан юм. Тиймээс хогны уут тараах эсэхийг нийслэлийн иргэдийн саналыг авч шийдвэрлэхээр болсон юм.  “Хөндлөнгийн байгууллагуудын иргэдээс авсан саналаар иргэдийн 70 орчим хувь нь хогны уут тараах ажлыг дэмжээд байгаа аж. НЗАА-ны Тохижилт, хог хаягдлын хэлтсийн дарга Т.Батбаяр “хэрэв иргэд санал асуулгаар дахин дэмжвэл ирэх намраас цагаан, ногоон хоёр янзын уут тарааж эхэлнэ. Энэ хоёр өнгийн уутанд иргэд хогоо ангилан хаях” юм гэв.

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …