60 метрээс унаад амьд үлдсэн муур

БНСУ-д зургаан сартай муур 24 давхраас унаад амьд үлджээ. Пусан хотын  оршин суугч Шиний тэжээж байсан зургаан сартай муур, өнгөрсөн сарын 30-ны 23.00 цагийн орчим онгорхой байсан гэрийнхээ цонхоор  доош унасан байна. Англи үүлдрийн Abyssinian төрлийн энэхүү муур нь орцны дэргэдэх 30 см урт, 20 см өргөн цэцгийн мандал дээр унасан бөгөөд  ил харагдах ямар нэгэн гэмтэл аваагүй байсан гэнэ. Тиймээс муурыг амьтдын эмнэлэгт яаралтай үзүүлж шинжилгээ хийлгэхэд 24 давхраас унасан муурын биед гэмтэж , бэртсэн нэг ч эрхтэн байгаагүй хачирхалтай явдал болжээ. Муур унасан гэх хорин дөрвөн давхар байрны өндөр 60 метр аж.

47kpuitqtchgrsf1lttetbi5do

ugluu-logo

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …