Бээжингийн олимпоос Монголын баг тамирчид алтан медаль хүртэж хэрэндээ л хөл хөөрцөг болцгоосон. 2008 оны олимпоос Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган, паралимпийн аварга Д.Баатаржав нараас гадна боксын У.Мөнх-Эрдэнэ найдвартай алтан медаль хүртэх байжээ. Тэрбээр эхний хоёр тойрогт олимпийн наадмын аварга болох хамгийн өндөр магадлалтай тамирчдаа илт илүүрхэн рингнээс буулгасан. Түүнийг найдвартай алтан медаль хүртэнэ гэж итгэж байсан ч УИХ-ын гишүүн асан, Нарантуулын Ш.Сайхансамбуу түүний алтан медалийг булаасан гэх. Учир юу гэвээс медаль хүртэх нь нэгэнт тодорхой болсон У.Мөнх-Эрдэнийг тусгайлан нэг өрөөнд ганцааранг нь оруулж амраасан байсан. Багш нар нь У.Мөнх-Эрдэнийг гар утасаа өг гэхэд мань хүн цааргалжээ. Өглөө эрт тоглолттой байсан тул амарчих байх гэсэн бодолтойгоор багш нар нь буцсан байна.
Түүнийг амрах гэж байхад нь УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуугаас “Мөөгий миний дүү ээж чинь ганц худагт хоригдчихлоо” гэсэн мессэж иржээ. Гайхаад түүнийг уншиж байтал “Ээж чинь хоригдчихсон ч гэсэн миний дүү сэтгэлийн хаттай тэмцээндээ ороорой” гэсэн мессэж дахин ирсэн байна. Хэдийгээр ийм мессэж дахин ирсэн ч түүний нойр хүрэлгүй шөнөжин орондоо хөрвөөж байгаад аргаа бараад эмчээсээ хоёр ширхэг демидрол нойрны эм авч давхарлан уугаад нам унтжээ. Өглөө багш нар нь ирээд түүнийг сэрээх гэсэн боловч сэрэхгүй унтаад байж. Хоолны зааландаа ирсний дараа Мөнх-Эрдэнэ дуниартсан амьтан иржээ.
Багш нар нь “Чи зүгээр үү” гэхэд “Зүгээр багшаа” гээд хоол ч идэлгүй суусаар байгаад гарчээ. Д.Банди багш нэлээд эргэлзэж байгаад “Одоо өрөөндөө очиж амар. Өдөр тоглох юм байна” гээд өрөөнд нь оруулжээ. Гэсэн ч мань хүн унтахын тулд эмчээсээ дахин хоёр демидрол эм авч уусан нь медалийн төлөөх тоглолтын өмнөх хамгийн буруу шийдвэр байсан тухай эх сурвалж хэлсэн юм. Тэрбээр рингэнд гарахын өмнө сулбайсан байхаар нь Банди багш бищ халаалтыг нь хийлгэж байхдаа “Чи эрүүл байна уу. Архи уусан юм уу” гээд амыг нь үнэрлэсэн ч юу үнэртээгүй гэнэ. Бие халаалтын үеэр мишокоо ч онохгүй байсан аж. Гайхсан багш нь эмч дээрээ очоод “Мөнх-Эрдэнийг үзээд өгөөч” гэхэд нойрны эм хоёр удаа давхарлан уусан тухай хэлжээ.
Тэрбээр нойрны эмний үйлчилгээ гараагүй байхад рингэнд гарч Францын боксчинд мишок болсон байна. Хэрэв Ш.Сайхансамбуу хэдхэн хоног тэсээд сүүлд нь тэрхүү мессэжийг бичсэн бол хэмээн халаглах хүмүүс байна. Учир нь тэр жил гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнийн бэлтгэл яс хангагдсан байсан тул бүхий л найдвар ганцхан түүнд чиглэгдсэн байж. Мань хүн өөртөө ч итгэлтэй байжээ. Хамгийн гол нь хүнд учраануудаа эхний тойргуудад ялсан гэдгийг дээр хэлсэн билээ. Энэ мэт санаатай санамсаргүй бүх зүйлс тамирчдаас минь холуур байх болтугай.
Г.Ган
эх сурвалж: Dnn.mn