Энэ ням гаригт “Олон улсын спортын өдөр”-ийг тэмдэглэнэ

Photo

”Спорт-хөгжил-энх тайвны төлөө” уриан дор Олон улсын өдрийг  жил бүрийн 4-р сарын 6-ны өдөр тэмдэглэж байх тухай, Нэгдсэн Үндэстний байгууллага, Олон Улсын Олимпийн хорооны хамтарсан тогтоолын дагуу Олон улсын өдрийг 2014 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр тэмдэглэх арга хэмжээг ССАЖЯ, СБТөв, МҮОХ, Спортын холбоодтой хамтран зохион байгуулах гэж байна.

            ”Спорт-Хөгжил-Энх тайван” сэдэвт Олон улсын өдрийн хүрээнд 2014 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 11.00 цагт Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд Монгол улсын хүүхэд, залууст хүн төрөлхтөний эв нэгдэл, шударга өрсөлдөөний талбар болсон олимпийн  үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, өсвөр, залуу үеийнхний бие, бялдрын боловсролыг дээшлүүлэх зорилгоор Спортын төрийн болон төрийн бус байгууллагууд илтгэл тавьж үйл ажиллагаагаа таниулан сурталчлах, урлаг спортын үзүүлэх тоглолт зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулагдана.

Ugluu-logo17221

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …