“Universe best songs-2014”-ын ялагч өнөөдөр тодроно

“UBS” телевизээс зургаа дахь жилдээ амжилттай зохион байгуулж буй “Universe best songs-2014” наадмын шилдэг 18 оролцогч шалгарсан бөгөөд тэд өнөөдөр гала тоглолтоо хийж, Гран-При шагналтнаа тодруулах нь ээ.

“Мөрөөдлийнхөө төлөө ухаалаг амьдарцгаая” уриан дор гурван сарын турш зохион байгуулагдаж байгаа “Universe best songs-2014” наадамд Монголын төдийгүй олон орны дуулах авьяастай 600 гаруй авьяастан өрсөлдөж, шилдэг 18 оролцогчийг тодруулаад байна. Зорилго бүхий мөрөөдлийнхөө төлөө ухаалаг алхам хийхийг уриалсан “Universe best songs-2014” наадмын шилдгүүд урлагийн анхны тайзнаа гарч, Гран-При шагналын төлөө хүчтэй өрсөлдөх гэж байна. Тэдний хэн нь хамгийн тод гэрэлтэж, авьяасаараа гялалзана.

“Universe best songs-2014” наадмын шилдэг 18 оролцогчийн гала тоглолт энэ сарын 11-нд буюу өнөөдөр 15.00 цагт “UB palace”-ийн концертын их танхимд болж гран при шагналтныг шалгаруулна.

6b1t6sj2d68il7u5g0pciutri2

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …