Талын Монголын хацар гоо Т.Батцэцэгээ өмөөрнө өө

Өвлийн жавар тачигнахтай зэрэгцэн улс төрийн байр суурь өнөөг хүртэл тогтворжоогүй, сандал суудлын асуудал бүрэн шийдэгдээгүй, эдийн засаг, улс орны хямрал зэрэгцэн нийгэм бухимдалтай байна. Гэхдээ гурван сая иргэдээ өмөөрмөөр омогшсон үйл явдлууд энэ өдрүүдэд Монголчуудыг нэгтгэж, огшоож чадлаа.

Монгол эх орныхоо онгон дагшин байгаль, мөнх цаст хайрхан ууландаа аялж явдаг цэнхэр үст Э.Цэрэндолгор хатагтай цахим ертөнцөд цөөхөн Монголчууд ямар хүчтэй байдгийг харуулж чадсан.

10366294_929251597094041_8739984447728046470_nДөрөвдүгээр сард Швед улсад болох  Хойт туйлын цасан дундуур нохой чаргаар 300 км замыг  туулах “Fjallraven polar 2015”  уралдаанд  оролцох эрхийн төлөө Пакистаны өрсөлдөгч Моин Хантай интернэт санал асуулгаар өрсөлдөж баасан гаригт 48517:39220 саналаар ялал байгуулсан. Энэ ялалтыг дагуулж  фэйсбүүк, твиттерт лайк шэйр, сэтгэгдэлээр булж чадсан Монголчуудаа өмөөрнө өө.

Дэлхийн кино урлагт Монголчууд эх түүхээрээ, авьяаслаг жүжигчдээрээ цахиур хагалж эхэллээ. Жүжигчин Б.Амарсайхан Монголын түүхээр бүтээсэн “Марко Поло” кинонд дүр бүтээж Холливудын улаан хивсэн дээгүүр алхан биднийг омогшуулж чадлаа. Өмөөрнө өө.

Тэгвэл дэлхийн спортын салбарт Монголчууд амжилтын түүчээгээ үргэлжлүүлсээр. Бодибилдинг фитнессийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлж оролцсон  Ж.Нурлан алтан медаль хүртсэнээр, энэ төрөлд  монгол хүн анх удаа  аварга боллоо.

19328

Салбарын яамыг нь Монголын улс төр тогоондоо “устгаж” байхад, бор зүрхээрээ явдаг урлаг, спорт, аялал жуулчлалын төлөөлөл дэлхийд нэрээ гаргаж чадаж байна. Бахархана аа.

Өнгөрсөн нэг сарын хугацаанд Монголчуудыг бахархуулж, омогшуулж, нэгтгэж чадсан бас нэг үйл явдал бол мэдээж дэлхийн гоо сайхны олимпийн наадам буюу дэлхийн мисс. Өчигдөр буюу 2014 оны 10 сарын 14-ны үдэш Монголчууд телевизийн өмнө сэтгэл догдолж, бахархаж, гоо сайхнаа шүтэж биширч, бага зэрэг “хямарсан” үдшийг өнгөрөөлөө.

Өнгөрсөн сарын хугацаанд дэлхийн гоо сайхны наадамд шилдгүүдийн дунд байнга нэр нь явж, цахим санал асуулгаар манлайлж байсан Монгол Улсын оролцогч Т.Батцэцэг дэлхийн гоо сайхны наадмын нээлтэнд Монгол аялгуугаа эгшиглүүлж, үндэсний хувцсаараа гоён, ардын урлагаа сурталчиллаа.

10698501_753902987990088_2106418250114880241_nТ.Батцэцэг бидний хувьд дэлхийн мисс. Монголын хацар гуа охидоо төлөөлөн дэлхийн гоо үзэсгэлэнтэй бүсгүйчүүдтэй эн тэнцүүхэн өрсөлдсөн Батцэцэгээ өмөөрнө өө,

64 дэх удаагаа зохиогдож буй уг тэмцээнд энэ удаа 122 орны сайхан бүсгүйчүүд өрсөлдсөнөөс Т.Батцэцэг тэмцээний явцад явуулсан дэмжигчдийн санал асуулга, сэтгэгдлээр топ наймд багтаж, шигшээд нэлээд дээгүүр орж ирнэ гэсэн таамаг төрүүлээд байсан юм. Тэр ч бүү хэл Монголчууд бид бүгд битүүхэндээ топ 5-д багтах найдварыг хүлээж байсан. Гэхдээ 3-хан сая хүн амтай дэлхийд “жижигхэн” Монголчууд чадахаараа дэмжсэн. Агуу гүрнүүдийн үзэсгэлэнт миссүүд аргагүй хүн амын тоо, төрөлх хэл зэрэг олон давуу боломжоороо топ 5-д багтлаа.

Дэлхийн миссийн тэмцээнийг UBS телевиз энэ жил ч мөн шууд дамжуулан хүргэлээ. Энэ үеэр тус телевизийн хөтлөгчид дэлхийн миссийн титмийн эзэн тодорсны дараа ирэх 2014 оны 01 сарын 01-нээс эхэлж Монголчууд бид бүгдээрээ сэтгэл зүрх, үйл хэргээрээ нэгдэж зүтгэх хэрэгтэй гэсэн уриалгыг гаргаж байсан нь бодох л асуудал.

10313422_1497255650562493_377243598924347954_nГэхдээ бүтэн сарын хугацаанд үргэлжилсэн “Miss world-2014” тэмцээний явцад Т.Батцэцэг биеэ авч явах байдал, хувийн соёлоороо шүүгчдээс нэлээд үнэлгээ авсан бол загвар өмсөгчийн мэргэжил талаараа гаднын олон ажиглагчдын анхааралд өртсөн юм. Тэрээр тэмцээний явцад өөрийн цахим хуудсаар монголчууд, дэмжигчидтэйгээ холбоотой байж “Намайг үргэлж дэмжиж, урам зориг өгч буй та бүхэндээ баярлалаа. Би сүүлчийн шалгаруулалт хүртэл хичээх болно” хэмээж байсан. Азийн топ модель Т.Батцэцэг 23 настай. 178 см өндөртэй, 54 кг жинтэй. Биеийн харьцаа нь 88:63:90 гэсэн харьцаатай. Тэрээр “Манжуурын мисс”, “Мисс Монголиа-2010” тэмцээнд амжилттай оролцоод буй манай шилдэг миссүүдийн нэг.

Тэмцээн дуусч том ачаа хөнгөрсний дараа тэрбээр өөрийн албан ёсны хуудсаараа дамжуулан Монголчууддаа талархлаа илэрхийлсэн.

“Намайг дамжсэн та бүхэндээ үнэхээр их баярлалаа. Маш их баярлаж байна. Мөн ирж үзэж дэмжсэн Монголчууддаа баярлалаа. Маш сайхан үгтэй олон мэссэж ирж байна” хэмээжээ.

gkmi;rosew

Манай улсын хувьд “Дэлхийн мисс” тэмцээнд 2005 оноос оролцож эхэлсэн түүхтэй. 2005 онд Г.Хонгорзул, 2006 онд Э.Сэлэнгэ, 2007 онд Г.Оюунгэрэл, 2008 онд Ч.Анун, 2009 онд Б.Батцэцэг, 2010 онд А.Сарнай, 2011 онд Ө.Буянхишиг, 2012 онд Х.Баярмаа, 2013 онд С.Пагмадулам нар дэлхийн бусад орны гоо бүсгүйчүүдтэй өрсөлдөж байсан билээ. Эдгээр миссүүдээс А.Сарнай топ 25-д шалгарсан нь “Miss wоrld” тэмцээнд монгол бүсгүйчүүдийн үзүүлсэн хамгийн том амжилт болоод байсан. 2006 онд оролцсон Э.Сэлэнгэ топод багтаагүй ч авьяас болон спортын төрөлд тус бүр дөрөвдүгээр байрт шалгарсан нь бас нэг томоохон амжилт болоод байсан.

Тэгвэл 2014 оны төгсгөлд Монголчуудын дэлхийд тамгалсан олон амжилтын эзнээр яах аргагүй тал нутгийн хацар гоо охин Т.Батцэцэгийг нэрлэнэ.

Бидний хувьд тэр “дэлхийн мисс”. Бахархана аа, омогшино оо, бас өмөөрнө өө.

Харин бор зүрхээрээ дэлхийд эх орныхоо нэрийг гаргаж яваа энэ салбарынхныгаа харж хандах төр засгийн маань дэмжлэг ямар байхыг “саарал ордонд сандал суудалтайгаа өнөөг хүртэл зууралдсаар суугаа” эрхэм түшээд бодох буй заа.

Г.Туяа

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоолыг баталлаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор хууль батлагдсантай холбогдуулан …