Мерседес машин сонирхогч залуусын клуб https://www.facebook.com/groups/875565529139805/?fref=tsгэдэг фейсвүүк группт энэ төрлийн автомашин унадаг, сонирхдог 60 гаруй залуус нэгдсэн байдаг ажээ. Энэ группийн залуус үнэтэй, ганган машин унадаг гэж бардамнаж ихэрхэлгүйгээр үе үе сайн үйлсийн аяныг хамтран зохион байгуулдаг уламжлалтай болоод удаж байга агэнэ. Энэ удаа тус клубын залуус нэгдэн дарь-Эхийн гэр хороолод амьдардаг бүтэн өнчин 4 хүүхдэд хандив цуглуулан өгч туслажээ. хүүхдийн 3 нь оюутан, 1 нь сурагч юм байна. Гэхдээ 3 оюутан нь ажил олж хийхийг зорьж байгаач төдийлөн таарч тохирох ажил олдохгүй, дээрээс нь хичээл сургуулиасаа завсардах болсны улмаас зөвхөн нэг нь ажил хийж 3 дүүгээ тэжээж байгаа юм байна. Үүний улмаас тэд өвлийн хүйтэнд орох орон, түлээ нүүрс, хоол хүнсээ авч чадахгүй байгаа аж. Мерседес машин сонирхогч клубын залуус нэгдэн эдгээр хүүхдүүдэд өвөл түлшиндээ хэрэглэх фортер нүүрс, хоол хүнс, ойр зуурын хэрэглээний эд юмс, бок саван тэгүүтнийг худалдан авч бэлэглэсэн байна.
Бүтэн өнчин эдгээр 4 хүүхэд Мерседес машин сонирхогч клуб /https://www.facebook.com/groups/875565529139805/?fref=ts / – ын ах эгч нартаа баярлаж талархаснаа илэрхийлж байлаа.
Х.Мөнхтөр
Бүтэн өнчин эдгээр 4 хүүхэд Мерседес машин сонирхогч клуб /https://www.facebook.com/groups/875565529139805/?fref=ts / – ын ах эгч нартаа баярлаж талархаснаа илэрхийлж байлаа.
Х.Мөнхтөр