Бүгд Найрамдах Чех Улсын Дотоод хэргийн яамны Цагаачлалын газраас жил бүрийн 12 дугаар сард тус улсад оршин суугаа гадаад иргэдийн ТББ-уудтай хамтран зохион байгуулдаг Зул сарын баярыг угтах арга хэмжээ 2014 оны 12 дугаар сарын 12-ний өдөр Плзен хотноо болж өнгөрлөө. Тус арга хэмжээнд Монгол, Орос, Украйн, Вьетнам зэрэг улсын иргэд оролцсоны зэрэгцээ хэрхэн шинэ оныг угтдаг болон өөрийн үндэстний соёл, ёс заншил, онцлогийг Чехийн ард иргэдэд сурталчлан таниулах зорилготой бөгөөд тус улсад суугаа ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр Монгол иргэдийн үүсгэл санаачлагаар байгуулагдсан “Баян Монгол” ТББ, Плзен хотын Монгол иргэд хамтран үндэсний дуу бүжиг, хоол, эд зүйлсээр хүрэлцэн ирсэн зочдод өөрийн улсыг сурталчлан таниулж нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүллээ.
Санал болгох мэдээ
Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна
Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …