Улаанчулуутын хүүхдүүдэд хувцас, ном, сурах бичиг бэлэглэв

ab7f74bd2b826f84originalУлаанчулуутын хогийн цэгт амьдардаг хүүхдүүдэд МУГЖ С.Одончимэг сургуулийн байр барьж хүлээлгэн өгсөн. Тэгвэл тэдэнд нийслэлийн дунд сургуулийн сурагчид нэмэр хандив өгөх хөдөлгөөн өрнүүлж байгаа ажээ. Үүний нэг нь Чингэлтэй дүүргийн 24 дүгээр сургуулийнхан юм. Тус сургуулийнхан хандивын хувцас, сурах бичиг, тоглоом зэргийг үе тэнгийнхэндээ хүлээлгэн өгсөн юм. Тус сургуулийн Ч.Отгон багштай 10 а ангийн сурагчид санаачлан Улаанчулуутын хүүхдүүдэд туслах хөдөлгөөнийг сургууль дээрээ өрнүүлжээ. Ингэснээр тус сургуулийн 60 бүлгийн 2400 гаруй сурагч дулаан хувцас, цүнх, үүргэвч, хичээлийн хэрэгсэл, сурах бичиг, шатар, даам, тоглоом зэрэг цуглуулсан зүйлсээ хүлээлгэн өгчээ.

М.ЭНХ

Санал болгох мэдээ

Хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр нэн тэргүүнд хангах зарчмыг баримтална

Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар хүнсний аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагааг …