Шинэ оны эхний болон амралтын өдрүүдээр тайван байлаа гэж Мэдээлэл шуурхай удирдлагын төвөөс мэдээллээ. Нийтдээ 11053 дуудлага ирснээс ихэнх нь цагдаагийн 102 дугаарын утсанд хандсан мэдээлэл байжээ.
Эдгээр дуудлагаас 597 зөрчил гаргасан хүнийг торгож, 14 хүнийг баривчилж, 419 зөрчил арилгуулж, 22 тээврийн хэрэгсэл журамласан байна. Мөн дуудлагын ихэнх нь согтуугаар зодолдох, бэртэж гэмтэх, зам тээврийн осолд холбогдсон зөрчил байв.
12 дугаар сарын 31-ний өдөр гал түймрийн 10 дуудлага авсан ч их хэмжээнний хохирол, хүний амь настай холбоотой биш ахуйн жаахан зөрчлүүдээс үүссэн багахан галын дуудлага байсныг НОБГ-аас мэдээллээ. Энэ сарын 1,2-нд зам тээврийн осол 436 бүртгэгдснээс 154 нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсныг илрүүлэн торгож, журамлажээ.
olloo.mn