09:00 цагт Улсын онцгой комиссын хурал Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн өрөөнд болно.
09:00-13:00 цагт Шинжлэх ухааны академийн 2014 онд хийсэн ажлын тайланг хэлэлцэнэ. Хаяг, Соёлын төв өргөө, Б корпус, 3 давхарт , Сэтгүүлчдэд нээлттэй.
10:30 цагт Баянгол дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсээс “Иргэний идэвхтэй оролцоо” ТББ-тай хамтран “Шилэн дансны тухай хууль”, Шилэн дансны цахим хуудсанд тавигдах мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоох тухай журмын хэрэгжилтэд бэлтгэх арга зүйн талаарх сургалтыг нэгдүгээр сарын 08-09-ний хооронд зохион байгуулахаар боллоо. Уг сургалтад төсвийн шууд захирагч нар болон ахлах нягтлан бодогч нар хамрагдах юм. Сургалт Баянгол дүүргийн Ганзам 20 дугаар сургуулийн зааланд 10:30 цагт болно.
11:00 цагт Барилга, Хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар ТОСК-ийн үйл ажиллагаатай танилцана.
11:00 цагт “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд “Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн хөрөнгө оруулагчдыг шинэ Засгийн газар хүлээн зөвшөөрөх эсэх, энэ онд чөлөөт бүсийнхэн ямар байдалд ороод байгаа талаар мэдээлэл өгнө.
11.00 цагт Монголын оюутны холбооноос үндэсний тэтгэлэг 70 мянгын асуудлаар Монгол ньюс мэдээллийн төвд хэвлэлийн хурал зарлажээ.
12:00 цагт Монголын Сэтгүүлзүйн салбарын 2014 оны шилдгүүдэд хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээ Нийслэлийн иргэний танхим (Хуучнаар Хүүхэд залуучуудын соёлын төвийн Б корпус буюу төв замруу харсан хаалга)-д зохион байгуулагдана. Утас: 330948, 99841725, 99991706.
14:00 цагт “Сentral tower”-ийн 7-н давхар дахь Хятадын соёлын төвд Соёлын яам татан буугдаагүй байхад хэрэгжиж байсан төслийн үр дүнг танилцуулж “Хятадын соёлын түүх” номын нээлтийн ёслолын үйл ажиллагаа болно. Нээлтэд Хятадын элчин сайд Ван Шао Лун , Соёлын дэд сайд асан М.Түмэнжаргал, МУИС-ийн эрдэмтэн багш нар оролцоно.
14:00 цагт Нийслэлийн удирдлагын зөвлөл өнөөдөр 14 цагаас Хангарьдад хуралдана. Хуралдаанаар Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн талаар авах зарим арга хэмжээний тухай, Авлигын эсрэг нийслэлийн хөтөлбөрийн төсөл, Нийслэлийн нутгийн захиргааны албан тушаалтнуудын уулзалт хийх тухай журмын төсөл, Улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн стратеги батлах тухай, Нийслэлийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны журмын төслийг тус тус хэлэлцэнэ. Утас: 91040607