2014 онд гэмт хэргийн нөхцөл байдал, тоо баримт

0013417124ce10fcoriginalУлсын хэмжээнд 27318 гэмт хэрэг бүртгэгдэж өмнөх оны мөн үеийнхээс 7,7 хувиар өссөн байна. Харин захиргааны зөрчил 681222 бүртгэгдсэн нь өмнөх онтой харьцуулахад 12,4 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм.

 Захиргааны зөрчлийн улмаас 621628 иргэн, 50 албан тушаалтан, 1561 байгууллага, аж ахуй нэгжид нийт 5,3 тэр бум төгрөгний торгуулийн арга хэмжээ ногдуулсан байна.

 Мөн цагдаагийн байгууллагад 2014 онд 455265 гомдол, мэдээлэл, дуудлага бүртгэгдэж урьд оны мөн үеэс 2,6 дахин өссөн үзүүлэлттэй.

 Улсын хэмжээнд бүртгэгдсэн 455265 гомдол, мэдээллийн 93984 нь гэмт хэргийн, 116542 нь захиргааны зөрчлийн 2444546 нь цагдаагийн байгууллагад иргэдээс ирүүлсэн дуудлага мэдээлэл байна.

 Гэмт хэргийн улмаас учирсан нийт 148,3 тэрбум төгрөгийн хохирлын 43,7 тэрбум төгрөг буюу 29,4 хувийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлжээ.

 Нийт учирсан хохирлын хэмжээ өмнөх оноос 10,8 тэр бум төгрөг буюу 6,8 хувиар буурчээ.

Бүртгэгдсэн хэргийн 10049 буюу 37,2 хувийг орон нутагт, 17144 буюу 62,8 хувь нь нийслэлийн хэмжээнд үйлдэгджээ.

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …