Ц.Мөнхбаатар: Илтгэх ярих ур чадвар бол амжилтанд хүрэх асар том боломж

68807_159783764042773_2306759_n“Оpen mind” сургалтын төвөөс шилдэг  илтгэгчдээс   илтгэлтэй холбоотой ярилцлага авах   болон илтгэлийн тухай зөвлөгөөг бэлтгэн цувралаар    хүргэж байгаа билээ. Энэ удаад илтгэх урлагийн багш Ц.Мөнхбаатарын зөвлөгөөг хүргэж байна.


Хүн төрөлхтөн үүсэн буй болсон цагаас хойш олон мянган жилийг үджээ. Энэ хугацаанд хүмүүс асар их өөрчлөгдөн, шашины урсгалууд, урлагийн салбарууд бий болж, шинжлэх ухаан хөгжиж, хүн сансарт нисэж, саран дээр очсон билээ. Цаашид ч хэдэн зуун мянган жил хүн төрөлхтний түүх өнөөдрөөс ч илүү үргэлжлэн хөгжих биз.
Хэл яриа бол соёл иргэншилт хүн төрөлхтөний хувьд судалж эхэлсэн хамгийн эртний ухагдахуунуудын нэг юм. Энэ дэлхий дээр хамгийн сүүлчийн 2 хүн устах үед л хэл яриа үгүй болох биз. Энэхүү хэл яриа нь хүний харилцааны хэрэглүүр болох төдийгүй хувь хүний амжилтын үндэс болох нь цөөнгүй.
Өөрийгөө илэрхийлэх, бусадтай ойлголцох, хүмүүст үзэл бодлоо зөв оновчтой хүргэх ур чадвар нь дэлхийн түүхийг өөрчилсөн удирдагчдын гол хүч байсаар иржээ. Өнөөгийн хөгжингүй нийгэмд ч гэсэн ярих, илтгэх энэ чадвар үнэ цэнээ алдаагүйгээр үл барам харин ч хүмүүст улам бүр хэрэгтэй мэдвэл зохих чадваруудын нэг байсаар байна.
Бидний зарим нь хэлж ярих төрөлхийн авьяастай хүн л сайн илтгэж ярьж чаддаг байх гэж боддог, гэтэл үнэн хэрэгтээ илтгэж ярьж сурна гэдэг нь авьяас биш харин нөр их зүтгэлийн үр дүн юм. Тэгвэл сайн илтгэж сурахын тулд юуг анхаарах вэ, хэрхэн өөртөө итгэлтэй ярьж сурах вэ? гэдэг асуулт бидний өмнө тулгарна. 
Хэрвээ та олны өмнө гарч ярихдаа сандарч, хэлэх ярих үгээ мартаад, дуу султай итгэл муутайгаар үгээ илэрхийлээд, сонсогчдын нүд рүү эгцэлж харж, ярих зүйлийнхээ агуулгыг товч оновчтойгоор өгүүлж чадахгүй байгаа бол  юуны өмнө доорх зөвлөгөөг анхааран хэрэгжүүлж, удаад нь илтгэх урлагийн сургалтанд хамрагдаарай.
21-р зууны амжилтанд хүрэхийг тэмүүлж байгаа хүн бүрийн мэдвэл зохих илтгэх ур чадвартай холбоотой  цөөн хэдэн зөвлөгөөг та бүхэнд хүргэе.

200067_198019623552520_7223170_n
Айдастайгаа нүүр тулгар:
– Олны өмнө анхлан гарч буй хүн бүхэнд тохиолддог зүйл бол сэтгэл түгшил, айдас сандрал байдаг. Ихэнх хүмүүс үүнтэй тулгаран сандарч тэвдснээсээ болоод дахин индэр дээр гарахгүй гэж бараг л “өөртөө тангараг” өргөхдөө тулдаг. Энэ нь хамгийн буруу зүйл юм. Дэлхийн түүхэнд нэрээ мөнхөлсөн шилдэг илтгэгчид бүгд таны мэдэрч байгаа тэрхүү айдас сандралтай “нүүр тулсан”, гэхдээ тэдний онцлог нь түүнийг үл тоон даван гарч, цааш үргэлжлүүлэн суралцсанд оршиж байгаа юм. “Айдсыг давах хамгийн шилдэг арга бол айдастайгаа нүүр тулах явдал” гэсэн мэргэн үг бий, энэ зарчмаар та сандарч тэвдсэн ч, ярих зүйлээ сайн бэлтгээд удаа дараа олны өмнө гарахад аажмаар таны сандрал багасаж, ярих зүйлдээ анхаарлаа хандуулж чаддаг болно.

Сайн бэлтгэл амжилттай илтгэлийн үндэс:
– Хүмүүс ярих зүйлээ мэддэгч илтгэл яриагаа хэрхэн зөв оновчтой хүргэх вэ гэдгээ тэр бүр мэддэггүй. Ярих сэдвийнхээ агуулгыг ярих хугацаатайгаа уялдуулан урьдаас бэлтгэх, сонсогчдын хүсэл сонирхолд нийцүүлэн илтгэлийнхээ гол агуулгыг гаргах, жишээ баримт нотолгоо дэмжлэгээр яриагаа баяжуулах нь чухал. Бэлтгэсэн яриагаа дахин дахин уншиж, өөрөө өөртөө уншин засварлах, улмаар ярих зүйлээ өөрийн “гарт бүрэн оруулах” нь амжилттай илтгэхийн эх. Хэрвээ та ярих сэдвээ сайн мэдэж байгаа боловч бэлтгэл хийгээгүй бол цэгцрээгүй мэдлэг тань таньд тус болохоосоо ус болох нь бий. Эрүүл ухаантай ямар ч хүн барилгыг зураг төсөлгүй эхлэхгүйтэй адил та ярих зүйлийнхаа талаар ядаж барагцаалсан төлөвлөгөө, сэдвийн дараалалаа урьдчилж цэгцлэхгүйгээр хэрхэн амжилттай ярих вэ?

Илтгэж сурахад дуу хоолой чухал үүрэгтэй:
– Хэтэрхий бардам дээрэнгүй, эсвэл дорой байдлаар ярихын аль аль нь таатай биш. Дуу хоолойн өнгөө ярианы агуулгатайгаа уялдуулж ярих, улмаар илтгэх урлагийн дуу хоолойн техник арга барилыг эзэмшиж сурах нь амжилттай илтгэх нэг чухал гарц. Зуны дэлгэр цагт гэнэтхэн салхи сэвэлзэн, үүл хуралдаж аадар бороо шаагин орсноо, төд удалгүй үүл багасаж нартай бороо шиврэн, улмаар тэнгэр цэлмэх шиг дуу хоолойгоо тэр мэт захирч сурах нь чухал. Үүний тулд арга барилд суралцах, мэргэжлийн багш лекторуудаар заалгах нь зүйтэй.

Жинхэнэ илтгэгчийн гар  нь хүртэл “ярьдаг”:
– Айдас сандралгүй ярих, дуу хоолойгоо удирдаж чадахтай зэрэгцэн биеийн хэлэмж илтгэлд онцгой үүрэгтэй. Энэ хүрээнд та ядаж л өмнөх цаас, дэвтэр, үзүүлэнгээ хараад ярих биш сонсогчид руу үе үе харах, гараараа дохио зангаа хэрэглэх, нүүрний хувиралтай ярих шаардлага тулгарна. Хүмүүс голдуу үзүүлэн таниулах материалд тулгуурлан ярихдаа үзүүлэнгээ текстээр дүүргэн, тэрнийгээ нэг бүрчлэн уншдаг нь сонсогчдыг залхаадаг. Тиймээс аль болох үзүүлэн таниулах материалаа түлхүүр үг, схем, диаграмаар хийгээд түүнийгээ нэмж өөрийн зүгээс тайлбарлан ярих нь илүү үр дүнтэй байдаг.

Мэдээжийн хэрэг илтгэх ур чадвартай холбоотой олон зөвлөгөө, арга барилууд бий. Тэр бүгдийг энд нэг дор багтаан илэрхийлэх боломжгүй. Харин эдгээрийг сургалтанд очиж сууснаар сонсоод зогсохгүй эзэмших боломжтой болно

Бэлтгэсэн:

Илтгэх урлаг судлаач,  анхдугаар “Оюуны олимп” илтгэх урлагийн тэмцээний дэд байрын шагналт, Үндэсний шилдэг илтгэгч шалгаруулах “Монгол Омогшил” ТВ реалити шоуны шилдэг оролцогч, Монголын Лектор төвийн сургагч багш Ц.Мөнхбаатар

#HDP – Human Development Program, Open Mind LLC

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …