“Согтуугаар жолоо барьсан хүнд хүлээлгэх хариуцлагыг өндөржүүлэх хэрэгтэй”

92f1cf3d1f9f0c88originalУИХ дахь эмэгтэй гишүүд “Согтуу жолооч ба хүүхдийн амь нас” сэдэвт хэлэлцүүлгийг өчигдөр Төрийн ордонд зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт Улаанбаатар хотын цагдаа, Замын цагдаагийн газар, Монгол Улсын тээврийн прокурорын газар, Хууль сахиулах их сургууль, Хууль зүйн яам, Замын цагдаагийн газар, Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах нийгэмлэг зэрэг байгууллагын төлөөлөл оролцож гишүүдийн сонирхсон асуултад хариулт өгч, хуулийн төсөлд тусгах саналаа хэллээ. УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, “Жил ирэх тусам авто тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэж, зам тээврийн осол гарсаар байна. Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд 26678 осол гарсан байна. Согтуугаар авто машин жолоодсон жолоочийг илэрүүлсэн зөрчил 50917 болж өнгөрсөн оноос даруй 21 хувь өссөн байгаа нь сэтгэл эмзэглүүлсэн мэдээ юм. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үед хүлээлгэх хариуцлага маш хөнгөн байгаагаас иргэд хариуцлагаас айхгүй байна. Нэг жил тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж байгаа боловч эрхээ хасуулсан иргэд үргэлжлүүлэн тээврийн хэрэгслээ жолоодсоор байгаа нь нууц биш юм” гэлээ. Үүний дараа УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл хариуцлагын тогтолцоог чангатгахаас илүүтэйгээр хувь хүний ухамсарт нөлөөлсөн сурталчилгаа, мэдээ, мэдээлэл гаргах нь чухлыг онцлов. Харин М.Батчимэг гишүүн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг шинэчлэн боловсруулж байгаагаа танилцуулж, хуульд тусгасан гол өөрчлөлтүүдийн талаар мэдээлэл өглөө. Хэлэлцүүлгийн үеэр Улаанбаатар хотын урьдчилан сэргийлэх хэлстийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат, Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Баярмагнай нар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Ц.АНИР

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …