Дараах үндэслэлүүдийн аль нэг нь байгаа тохиолдолд Хөдөлмөрийн гэрээг дараахь үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно. Үүнд:
-Хөдөлмөрийн хуулинд аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн;
– Ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн;
– Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан;
– Мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон;
– Сонгууль, томилолтоор өөр орон тооны ажил, албан тушаалд ажиллах болсон;
– Контрактад заасан үндэслэл буй болсон тохиолдлууд байна.