Өнөөдөр болох үйл явдлууд

download08:30 цагт Сант Марал сангаас Монгол Улсын бизнесийн орчны судалгааyд суурилсан хэлэлцүүлэг Туушин зочид буудлын Соёмбо танхимд эхэлнэ. Хэлэлцүүлэгт АНУ-н Элчин сайдын яам, Монгол дахь Америкийн Худалдааны Танхим, АНУ-ын ОУХА-ийн Бизнесийг дэмжих санаачилга төсөл,зарим компаниудын төлөөлөл оролцоно.

10:00 цагт Японы Токио хотноо ирэх хоёрдугаар сарын 1-нд болох Хахүхо аваргын нэрэмжит “Hakuho cup” өсвөр үеийн олон улсын сүмо бөхийн тэмцээнд оролцох Монголын тамирчдад хувцас хэрэглэл гардуулах арга хэмжээ  Их шавийн дээд сургуулийн байранд болно.

11:00 цагт МАХН-ын төв байранд тус намын Нарийн бичгийн дарга З.Батбаяр 2016 оны сонгуульд МАХН-аас дэвшүүлэх мөрийн хөтөлбөрт багтах асуудлаар мэдээлэл хийнэ. Утас: 334477

12:00 цагт УИХ-ын гишүүн С.Ганбаатар  “Эхийн алдар” одонтой эхчүүдийн төлөөлөлтэй МҮЭСТО-нд уулзалт хийнэ.

12:45 цагт “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд “Хүсэл зорилгоо нэгтгэе” холбооноос төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлэх талаар мэдээлнэ.

УИХ-ын  БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

01 дүгээр сарын 20-ны Мягмар гарагт:

1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 08.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:


2.Төсвийн байнгын хорооны хуралдаан Чуулганы нэгдсэн хуралдааны дараа “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:


3.Төсвийн байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Статистикийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Инновацийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Орон сууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн хяналт, шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай, Агаарын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Тогтоолын заалт хүчингүй болгох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай, Прокурорын байгууллагын тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Өрсөлдөөний тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд, Засгийн газар 2014.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;


​4.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын бүртгэлийн ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хилийн боомтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2014.06.12-ныЧөлөөт бүсийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/.


​5.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “В” танхимд:


Хэлэлцэх асуудал:

  • Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудал.

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …