08:30 цагт Засгийн газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулагдах Монгол Улсад хэрэгжиж буй Монголын ирээдүйг тодорхойлох зорилго бүхий “Мегатөсөл хөгжлийн форум” нь “Blue Sky” цамхагийн III давхарт болно. Утас: 99101483
09:00 цагт НИТХ-ын ээлжит 23 дугаар хуралдаан Хангарди ордны 14 давхрын хурлын танхимд эхэлнэ. Хуралдаанаар Газар шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааны журам батлах тухай, Улаанбаатар хотын гэр хорооллын цахилгаан хангамжийг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн дэд хөтөлбөр батлах тухай, Авлигын эсрэг нийслэлийн хөтөлбөр, хөтөлбөрийг хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөө батлах тухай асуудлыг хэлэлцэнэ. Утас: 99666553
09:00 цагт Орхон гол дээр урсацын тохируулга бүхий усан сан барьж байгуулах төслийн Байгаль орчин, нийгэмд нөлөөлөх байдлын үнэлгээ боловсруулах ажлын даалгаврын хэлэлцүүлэг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны харьяа Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн нэгдүгээр давхрын хурлын танхимд болно. Утас: 70112689
09:00 цагт “Ирээдүйн монгол сургуулийн загвар-2” эрдэм шинжилгээний бага хурал МУБИС-ийн А-312 танхимд болно. БСШУ-ны сайд Л.Гантөмөр оролцож үг хэлнэ. Оролцогчид: Нийслэлийн төрийн өмчийн ЕБС-ийн захирлууд, төрийн бус өмчийн захирлууд, урилгаар боловсролын мэргэжлийн байгууллагууд оролцоно.
10:00 цагт Монгол Улсын гурван сая дахь иргэн, түүний чацуутныг тодорхойлох, алдаршуулах ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийд хамтран шинээр мэндэлсэн бяцхан үрсдээ зориулан ном хуруулах юм. Энэхүү хурлыг хамба лам Д.Чойжамц ахлана. Тус үйл явдалд ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ болон ажлын хэсгийн гишүүд оролцоно. Эрхэм сэтгүүлчид Та бүхнийг урьж байна. Утас: 88093607
11:00 цагт Монголын хүүхдийн ордонд шар хантаазтануудын 50 хүүхдэд хичээлийн хэрэгсэл олгох арга хэмжээ болно. Утас: 96586689
11:00 цагт Нийслэлийн иргэний танхимд Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга иргэдэд 2014 онд хийсэн ажлын тайлангаа тавина. Сэтгүүлчид та бүхэн хүрэлцэн очино уу
11:00 цагт Нийгмийн даатгалын ерөнхий газар Арилжааны банкуудтай хамтран ажиллах гэрээ байгуулах ажиллагаа НДЕГ-ын байр 405 тоотод болно. Энэхүү гэрээгээр нийгмийн даатгалын орлого зарлагын гүйлгээг шуурхай, чирэгдэлгүй, нэмэлт хураамжгүй гүйцэтгэх, тэтгэвэр тэтгэмж тусламж үйлчилгээний төлбөр тооцоо хийх зэрэг банкны гүйлгээний харилцааг зохицуулах ба арилжааны 10 банк оролцох юм. Утас: 99070054
11:00 цагт “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-аас DOOSAN компанид үйлдвэрлэгдсэн G40 загварын асфальт халаагч, боловсруулагч төхөөрөмжийн үйл ажиллагааг Замын Цагдаагийн газрын урд уулзвар буюу Баянмонгол хорооллын ард талын төмөр замын презертэй уулзварт танилцуулна. Сэтгүүлчдийг урьж байна.
13:00 цагт “Blue Sky” цамхагийн “Топаз” хурлын танхимд “Мянганы хөгжлийн зорилтод хүрэх, орон нутгийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулахад үзүүлж буй дэмжлэгийг өргөжүүлэх нь: Хөдөөгийн ус хангамж, ариун цэврийн байгууламж-МОН/13/302 төслийн үр дүн” сэдэвт семинар болно. Утас: 77110109, 99850070, 99135393 (НҮБХХ).
14:00 цагт Чингисийн талбай дээр Монгол туургатны уугуул нохой судлалын холбооноос “Монгол нохой 2015” наадмын талаар мэдээлэл өгнө. Утас: 94237233
14:00 цагт нийтлэлч Баабар “Шинжлэх ухааныг өмөөрөхүй” сэдэвт лекцийг ШУТИС дээр өнөөдөр уншина. Холбогдох утас: 91114727
15:00 цагт МУИС – Монос групптэй хамтын ажиллагааны гэрээ байгуулж, гарын үсэг зурна. Их сургуулийн түүхэнд анх удаа патентжуулалт хийгдэх гэж байгаа тул та бүхэн хүрэлцэн ирж сурвалжилна уу
МУИС-ийн хичээлийн I байрны 206 тоотод , Холбогдох хүний утас: 77307730-1181 /Цэцэгсүрэн-Хэвлэлийн төлөөлөгч/
Эрүүл мэнд, спортын сайдын багцад батлагдсан улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй барилга байгууламжийн ажлын явцтай Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбаар ахлуулсан ажлын хэсэг явж танилцана. Явах газрууд /Хан-Уул дүүрэгт баригдаж байгаад царцаагдсан 300 ортой төрөх эмнэлэг, 60 ортой Геронтологийн төв, 1000 суудалтай Дүүргийн спорт цогцолбор/ Утас: 99991633, 91000900
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв хамтран “Монгол бэлэг” үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээлийн үзэсгэлэнг зохион байгуулж байгаа юм.
Сурвалжилаарай манайхаан. Дэлгэрэнгүй мэдээллийг 99767480 дугаараас авна уу.