08:00 цагт Нийслэлийн Удирпах ажилтны шуурхай зөвлөгөөн Хангарди ордонд болно. Дүүргүүдийн өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлыг авч хэлэлцэнэ.
11:00 цагт Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 122 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын “Ээдрээт цагийн бичээс” цахим номын нээлт Монголын Үндэсний музейд болно. Утас: 77444184, 8666962
11:00 цагт “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд “Эрүүл хүүхэд” ТББ-аас жирэмсэн эхийн хөтөч гар утасны программ зохиосон талаар мэдээлнэ.
11:00 цагт Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 122 жилийн ойн өдрийг тохиолдуулан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн удирдлагууд болон Жанжны нэрэмжит хоёрдугаар сургуулийн захиргаа хамтран түүний хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөх ёслол зохион байгуулна. Арга хэмжээ Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит хоёрдугаар сургууль дээр болно. Утас: 99767480
12:00 цагт “Монголын Хүнсний Худалдаа Эрхлэгчдийн Нэгдсэн Холбоо” ТББ-аас “Согтууруулах ундааны хяналтын тухай хуулийн төсөл”-ийг эгүүлэн татахыг УИХ, Засгийн газраас шаардаж, “Архидалттай биш ажлын байртай тэмцэхээ болиоч?” хэмээн уриалж байгаа талаар мэдээлэл хийх хэвлэлийн бага хурал МҮОНРТ-ийн Олон Нийтийн Мэдээллийн Төвд болно. Утас: 300995
12:00 цагт Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 122 жилийн ойг тохиолдуулан Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа Чингисийн талбайд болно. Утас: 77444184, 8666962
12:45 цагт “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд “Номтой нөхөрлөе” клубээс “Мулгуу бэлэгнээс ухаалаг бэлэг рүү” сэдэвт хэвлэлийн бага хурал зарлалаа.
13:00 цагт Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 122 жилийн ойг тохиолдуулан Д.Сүхбаатар сурталчилагч О.Баатарын “Их жанжин Д.Сүхбаатарыг сурталчилсны 50 жил” үзэсгэлэнгийн нээлт Монголын Театрын музейд болно. Утас: 77444184, 86669627