Улс төрд гэрэл зураг авах хоббитой мундаг гэрэл зурагчид олон бий. Тэдгээрийн төлөөлөл болсон экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг сүүлийн 20 жил авсан 1500 гаруй гэрэл зурагнаас 450 шилдэг гэсэн зургийг түүвэрлэж, 305 хуудастай “My country like a mosaic” буюу “Шигтгээ мэт миний эх орон” нэртэй зургийн цомгон номоо гаргажээ.
Эх орныхоо үзэсгэлэнт сайхан байгаль, ард иргэдийн ахуй амьдралыг харуулсан “Шигтгээ мэт миний эх орон” нэртэй зургийн цомгон номыг танилцуулах хэвлэлийн бага хуралд УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн зөвлөх Д.Ган-Очир, Герман дахь Монголын төлөөлөгч Д.Отгонжаргал, Германы хэвлэлийн компанийн төлөөлөгч нар хүрэлцэн ирлээ.
Эл номонд Монголын өв уламжлал, байгалийн үзэсгэлэнг илүү ихээр тусган, эх орноо суртачилах санааг агуулжээ. Ном нь Олон улсад 2015 оны 1 сарын 15-нд нээлтэй хийсэн байна. Харин Монголдоо өнөөдөр 18-00 цагт нээлтээ хийх юм байна. “Шигтгээ мэт миний эх орон” ном олон улсад 50 еврогоор харин Монголд 110 мянган төгрөгөөр зарагдах ажээ.
Д.Тэргэл