09:00 цагт Дэлхийн 16 оронд уламжлал болон явагддаг “Girls day” буюу “Охидын өдөрлөг” Монголд анх удаа Х дугаар хороололд байдаг Техник технологийн дээд сургууль дээр болно. Утас: 91915340
10:00 цагт НМХГ-ын хурлын зааланд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Төрийн бус байгууллага, Мэргэжлийн холбоодтой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах арга хэмжээ болно. Утас:99070909
11:00 цагт Төрөөс хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөр болон “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил”-ийн ажлын үр дүнгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны хурлын зааланд болно. Утас: 88093607, 91000017
11:00 цагт Соёлын Төв Өргөөний “Б” корпус /12 давхар/ шинжлэх ухааны академийн хурлын зааланд /3 давхарт/ Монголын Урлагийн Ажилтны Холбооны төв орон нутгийн /21 аймгийн/ салбар зөвлөлийн дарга нарын хурал болно. Утас: 88067553, 11321778, 88850584
11:00 цагт УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Төрийн ордны “Г” танхимд “Согтууруулах ундааны хяналтын тухай хууль”-ийн төслийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.
11:00 цагт Аж үйлдвэрийн яам үйлдвэрлэл, технологийн паркийн удирдлагуудтай гэрээ байгуулж, гарын үсэг зурна. Арга хэмжээ Аж үйлдвэрийн яаманд болно.
11:00 цагт “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил”-ийн ажлын үр дүнгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны хурлын зааланд болно. Утас: 88093607, 91000017
11:30 цагт “Хайрын үр” ТББ-ын хамт олон Цагаан давааны хогийн цэгт амьдардаг хүмүүст хүрч тэдэнтэй санал бодлоо хуваалцан, халуун аарц, цай, хоолоор дайлж, өөрсдийн бэлдсэн хувцаснуудыг бэлэглэнэ. Утас: 88037747
11:30 цагт Хэвлэлийн Хүрээлэнд “Guys” хамтлагийн гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ мэдээлэл хийнэ. Есөн жилийн дараа бүгд нэгдэж хамтлаг байгуулагдсанаас 18 жилийн дараа ямар тэсрэлт хийхээр болсон талаар болон бусад сэдвээр хамтлагийн гишүүд хэвлэлийнхэнтэй ярилцана.
12:00 цагт ЭЧХН-аас Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид есөн зүйл бүхий асуулт тавьж шаардлага хүргүүлэх талаарх хэвлэлийн бага хурал Сансарын тунелийн баруун урд дээд талд байрлах БЗД-ийн III хорооны эсрэг талын “Халх журам” дунд сургуулийн 202 тоотод болно. Утас: 96697099
12:00 цагт Монголын Тусгай Олимпийн Хороо нь Хан-Уул дүүргийн Оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 63-р тусгай сургуультай хамтран Хан-Уул дүүргийн 34, 41, 60, 63, 118, Баянгол дүүргийн ”Гурван тамир” бүрэн дунд сургуулиудын нийт 86 сурагчдын дунд холимог /оюуны хөгжлийн бэрхшээлтэй болон энгийн хүүхдүүд/ багийн жүдо, сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулна. Тэмцээн 63-р сургуулийн спорт зааланд болно. Тус сургуулийн байршил: Хан-Уул дүүрэг, нисэх явах замд, Нүхт рүү явах зам руу уруудаад, Яармагийн эрүүл мэндийн төвийн баруун хажууд байрладаг. Утас: 96962780.
12:45 цагт “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд Төрийн албан хаагчдын хөдөлгөөнөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
13:30 цагт БОНХАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газар, Ногоон хөгжил стратеги төлөвлөлтийн газраас НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөртэй хамтран зохион байгуулж буй “Хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох, чадавхийг бэхжүүлэх, олон нийтийн оролцоог дэмжих” үндэсний сургалтын хүрээнд уг сургалт, семинарт оролцогчид өнөөдөр Нарангийн энгэрийн хог хаягдал булшлах цэг дээр очиж танилцах бөгөөд эмнэлгийн хог хаягдлын менежмент, Улаанбаатар хотын хог хаягдлын бодлого, төлөвлөлт, менежментийн талаар танилцуулга хийх юм. Эрхэм сэтгүүлчид та бүхэн мэдээ, сурвалжлага бэлтгэнэ үү. Утас:88046059, 99932696