Өнөөдөр болох үйл явдал

today09:00 цагт Татварын Ерөнхий газрын төв байрны VIII давхарт татвар төлөгч аж ахуйн нэгж, иргэдэд зориулсан ААНОАТ, ХХОАТ-ын тухай хууль тогтоомж, татварын тайлагнал, татварын хөнгөлөлт чөлөөлөлт, алдагдлыг шилжүүлэн тооцох тухай, НӨАТ-ын тухай хууль тогтоомж, холбогдох эрх зүйн баримт бичгүүд, Татварын цахим тайлан гаргах, илгээхэд анхаарах асуудлууд сэдвээр сургалт болно. Утас:311133, 310750


09:00 цагт Хангарьд ордны хурлын А танхимд “Монгол Улс – Хотууд” хэлэлцүүлэг болно. Монголын хотуудын холбооны үйл ажиллагааны танилцуулга, нийслэлд дагуул хот байгуулах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, иргэдийн оролцоо, аймгийн төвүүдийг хэрхэн хот болгох, хот болохын ач холбогдлын талаар хэлэлцэнэ. Хэлэлцүүлэгт нийслэлийн Засаг дарга, Барилга хот, байгуулалтын яам, МУИС-ийн төлөөлөл оролцоно. Утас: 99111594, 99666553


10:00 цагт хуучин танктай хөшөө бүхий авто замын уулзварт “Торгоны зам” нэртэй орон баримлын цогцолборын нээлт болно. /Цогцолбор баригдах газар: ХУД I хороо Чингисийн өргөн чөлөө 120 уулзварын голд/. Утас: 96586689, 98100040


10:00 цагт НМХГ-ын хурлын зааланд Сар шинэ болохтой холбогдуулан хүнсний бүтээгдэхүүнд хяналт шалгалт хийсэн талаар сэрэмжлүүлэг мэдээлэл хийнэ. Утас: 99070909


10:00 цагт Маршал Чойбалсангийн мэндэлсний 120 жилийн ойг тохиолдуулан “Монгол Улсын тусгаар тогтнолд Х.Чойбалсангийн гүйцэтгэсэн үүрэг” эрдэм шинжилгээний бага хурал Төрийн ордны Б танхимд болно.


10:00 цагт Авто тээврийн үндэсний төвийн хурлын зааланд “Хариуцлагагүй жолооч нарын буруугаас болж хичнээн осол гарч байна. Жолооны күрсүүдийн чанарыг хэрхэн сайжруулъя” сэдвээр зөвөлгөөн болно. Утас: 91959585


11:00 цагт БГД-ийн 20-р дунд сургуулийн өргөтгөлийн нээлт болно. Хүн ам ихтэй дүүргийн тус сургуулийг өргөтгөснөөр 450 хүүхэд нэмж элсүүлэх боломж бүрдэж байгаа юм. Нээлтэд БСШУны сайд Л.Гантөмөр, УИХын гишүүн С.Одонтуяа, С.Эрдэнэ нар оролцоно.  Утас: 91913865


11:00 цагт Мэргэжлийн болон техникийн сургуулийн багш сурагчдын цуврал уралдаануудын нээлт Хан-Уул дүүрэг дэх Технологийн сургуулийн байранд /Хуучнаар Хүнсний технологийн коллежийн байр/ болно. Утас: 99186184, 99030199


11:00 цагт Монгол Улсын гурван сая дахь иргэн, түүний чацуутныг алдаршуулах хүндэтгэлийн арга хэмжээ Монголын Хүүхдийн ордонд болно. Утас: 88093607


11:00 цагт Тусгаар Тогтнолын ордонд Хан-уул дүүргийн шилдэг хүүхдүүдийн үндэсний бүжгийн гала тоглолт болно.


11:40 цагт АМГ-аас хайгуулын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтын талаар хэвлэлийн хурлыг өөрийн байрныхаа хурлын зааланд хийхээр болжээ.  Утас: 99000179 Хонгорзул


12:00 цагт Монголын хөрөнгийн бирж санаачлан Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв болон үнэт цаасны компаниудтай хамтран анх удаа “Үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг” арга хэмжээг Монголын хөрөнгийн биржийн арилжааны танхимд зохион байгуулахаар боллоо. Утас: 310506(105), 88116173, 99193435


12:00 цагт Хэвлэлийн хүрээлэнд олон улсын эпилепсийн /Пилепси гэдгийг энгийндээ уналт таталт гэж ойлгож болно. Сүүлийн жилүүдэд энэ төрлийн өвчлөл нэмэгдэж байгаа./ өдөрт зориулсан хэвлэлийн бага хурал болно.


12:00 цагт Баянгол дүүргийн Үндэсний Лаборатори Ган зам 20 дугаар сургуулийн 540 хүүхдийн багтаамжтай өргөтгөлийн барилгын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр болно. Утас: 94949238, 89161686


14:00 цагт Маршал Чойбалсангийн мэндэлсний 120 жилийн ойг тохиолдуулан “Маршал Х.Чойбалсан” үзэсгэлэнгийн нээлт Монголын Үндэсний музейд болно. Утас: 99123922, 70110913, 70110911


18:30 цагт “Баянгол” Зочид буудалд “Өлсөхүйн гайхамшиг” номын уншигчдын нээлттэй уулзалт болно. Утас: 99090994, 81165555

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …