virtual

April, 2018

  • 8 April

    Эмэгтэй хүний энергийг үгүй хийдэг 9 зүйл

    Эмэгтэйчүүд эрчүүдийг бодвол бусдын хар цагаан хэл ам болон ямарваа муу зүйлсээс сэвтэхдээ амархан байдаг. Магадгүй энэ нь ирээдүйд эх хүн болдогтой нь холбоотой болов уу. Тиймээс ч өөрийн энергийг хадгалах, алдахгүй байхад онцгойлон анхаарах нь чухал. Учир нь эх хүний энерги, үр хүүхэдтэй нь ч мөн дам холбоотой байдаг тул та зарим зүйлсээс цээрлэж, аль болох хол байх хэрэгтэй …

  • 8 April

    Хоолойны өвчин анагаах ардын уламжлалт арга

    Хоолойны өвчин, тэр дундаа ангинаар хүн бүр өвчилж байсан байх. Ангины үед бие тавгүйтэж, хоолойн өвчнөөс болж шаналдаг. Эмийн сангаас авсан эм тэр бүр үр дүнтэй байдаггүй. Тэгвэл энэ нөхцөлд дараах ардын уламжлалт аргыг хэрэглэхийг зөвлөж байна. Хүрэн манжин хоолойны өвчнийг анагаах гайхалтай ид шид бүхий хүнсний ногоо юм. Хүрэн манжинг үрж, эсвэл блендерээр шүүсийг нь шахаж хэрэглэж болно. Хүрэн …

  • 8 April

    Нүүрний гүн үрчлээг арилгах Турк жор

    Найрлага: 3 халбага хүнсний сода 1 халбага зөгийн бал 1 халбага шингэн Витамин E / эмийн санд элбэг бий/ ¼ халбага Энэтхэг нунтаг синнамон /cinnamon/ 4 халбага сүү Бэлтгэх заавар: Найрлаганд орсон бүх хольцыг хольж хутгахад аяндаа өтгөн цагаан болно. Цэвэрлэсэн нүүр хүзүү хэсэгтээ түрхэх бөгөөд нүд болон ам орчимд ойрхон түрхэх хэрэггүй. Маскыг нүүрэндээ 15-20 минут байлгасны дараа бүлээн …

  • 7 April

    Гурван чулууны балаг ба гавьяатын төлөөх шүгэл

    (Тэрийг л авахгүй бол үхлээ! Чингисийн одон олон ахмадыг нойргүй хонуулж байна) Монголчууд бид манжийн дарлалд 200 жил талхиулж байсан тухай түүх өгүүлдэг ба тэгж талхиулах үндсэн шалтгаан, учир холбогдлыг ч хэрдээ мэддэг, мэдэрдэг, тэр хэрээрээ тусгаар тогтнолынхоо түүхийг нандигнадаг билээ. Манжид дагаар орох тухай гэрээнд хэн хэн гарын үсэг зурсан, Өндөр Гэгээн энд ямар холбогдолтой тухай энд өгүүлэх гээгүй. …

  • 7 April

    Бөөгийн зан үйл үйлдэж байхдаа гал алдаж автомашинаа шатаажээ

    Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дэлгэрхаан багийн нутагт оршдог “Ээж мод”-ны орчим суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлага тус аймгийн Онцгой байдлыг газарт 2018.04.05-ны өдрийн 17:00 цагт ирсэн. Дуудлагын дагуу Сүхбаатар сум дахь Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар гарч голомтод очиход Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүнбаян уулын 11х25 тоотод оршин суугч …

  • 7 April

    Шүдээ эрүүл байлгах зургаан зөвлөгөө

    Шүдний эрүүл ахуй хоол хүнснээс хамааралтай байдаг. Та шүдээ эрүүл байлгахын тулд хамгийн зөв хоол хүнсийг хэрэглэж чадаж байна уу? Өдрийн туршид хүний шүд хэр их хугацаагаар хоол хүнс, шингэнтэй харьцдагийг харгалзан үзвэл шүдний эрүүл ахуйд хоол хүнс ямар их үүрэг гүйцэтгэдэг нь ойлгомжтой. Шүдний эрүүл ахуй гэхээр энэ нь дан ганц зөв хоол хүнс идэж хэрэглэх тухай асуудал биш …

  • 7 April

    “Хариуцлагатай сэтгүүл зүй” үндэсний форумыг хот дэмжинэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Х.Мандахбаярыг өчигдөр  хүлээн авч уулзлаа. МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр хэлэхдээ “Монголын сэтгүүлчдийн байгууллага нь үе үеийн хотын удирдлагатай хамтран ажиллаж ирсэн. Учир нь Улаанбаатар хотод хэвлэл мэдээллийн байгууллагын 80 орчим хувь нь үйл ажиллагаа явуулдаг болохоор хүссэн ч эс хүссэн ч хотын ажил амьдралтай холбогдож ирсэн билээ. Нөгөө …

  • 7 April

    Миний дургүй сарууд

    МИНИЙ ДУРГҮЙ САРУУД Нэгдүгээр сар миний хамгийн дургүй сар. Яасан гэж би түүнд дургүйцнэ вэ? Нэгдүгээр сард өр зүрхийг хайрах мэт Хамгийн их хүйтэн болдог. Өвчилсөн дурсамжийг үгдрээх мэт Хамгийн их цас унадаг. Цас биш, хөндүүр хөндүүр эмзэглэлүүд л Цаана цаанаасаа, барагдаж дуусахгүй буудаг. Нэг л тайвшрал – Нэгдүгээр сарын одод хамгаас тод байдаг… Үзэсгэлэнт хүйтэн цасны одод… Одот цасны, …

  • 7 April

    Өлсөхгүй байх нь: Таныг цатгалан байлгах 7 хоол

    Жин хасах хөтөлбөрт оролцож байгаа үйлчлүүлэгчдээсээ хамгийн их сонсдог гомдлуудын нэг бол “байнга өлсөж байдаг” тухай юм. Үүнийг дуулах ихэнх тохиолдолд би эхлээд тэдэнд өлсөх гэдэг нь яг юу гэсэн үг болохыг ойлгоход туслах ёстой болдог. Жинхэнэ өлсөх мэдрэмж бол эхлээд ходоодонд (цусан дахь чихрийн хэмжээ багасахад бидний бие ходоодыг агшихад нөлөөлдөг дааврыг ялгаруулж эхэлдэг бөгөөд танд ходоод хонхолзож эхэлдэг) …

  • 7 April

    Ерөнхий сайд У. Хүрэлсүх Хятадад айлчилна

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны дөрөвдүгээр сарын 8-12-нд БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчяны урилгаар БНХАУ-д албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай албан ёсны хэлэлцээ хийж, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу нарт тус тус бараалхана. Уулзалт, хэлэлцээний үеэр талууд Монгол, Хятадын …

  • 7 April

    Таны амралтад: Гурвалжин будаатай байцаатай хуурга хийх жор

    ОРЦ Гурвалжин будаа – 50гр Байцаа – 40гр Лууван – 20гр Вандуй – 50гр Сонгино – 10гр Ургамлын тос – 10гр Мах – 100гр ШИМ ТЭЖЭЭЛ Байцаанд Менделеевын үелэх системийн 10 элемент байдаг ба хүний дархлааг сайжруулдаг, эрт хөгшрөлтөөс сэргийлдэг бодистой. Байцаан дахь микроэлементүүд бодисын солилцоог сайжруулж, хүүхдийн биеийн өсөлт хөгжилд чухал үүрэгтэй байдаг. Мөн судасны хана, цөсний хүүдийнд товх ургахаас …

  • 7 April

    Тэйлор Свифтийн амьдралыг харуулсан фото түүх

    Моринд гарамгай, шүлгээр “амьсгалсан” Тэйлор Тэйлор Элисон Свифт 1989 оны арванхоёрдугаар сарын 13-нд АНУ-ын Пеннсильвания мужийн төв Рийдинг хотод төрсөн. Түүний аав Скотт Кингсли Свифт санхүүгийн зөвлөх, ээж Андрэа Гарднер Свифт нь гэрийн эзэгтэй. Түүний ээж Андрэа охиноо багаас нь морь унуулж сургасан бөгөөд Тэйлор хэд хэдэн морины уралдаанд оролцож байжээ. Тэйлор багаасаа шүлэг яруу найрагт дуртай байсан ба өөрийнх …

  • 7 April

    Дуучин С. Гантоогийн анхны бие даасан уран бүтээл “Над шиг мэдэр”дууны клип цацагдаж эхэллээ

    “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгээр үзэгч олонд танигдсан залуу дуучин С.Гантогоо анхны бие даасан “Над шиг мэдэр” нэртэй шинэ уран бүтээлээ өчигдөр /2018.04.06/ оройн 18:00 цагт сонсогчдын хүртээл болголоо. Тэрбээр шинэ уран бүтээлийнхээ талаар цахим хуудаснаа” Анхныхаа уран бүтээлээ та бүхэндээ хүргэж байна. Одоо үнээс хойш байнга уран бүтээлээрээ бэлэг барьж байх болно. Хамтран ажилласан бүх л хүмүүстээ маш их баярлалаа. Улам илүү хичээх болно.??? Талархах ёстой хүмүүс… Хөгжмийн продюсер МУГЗ Н.Халиун …

  • 7 April

    Иргэдээс автобусны төлбөрт төлсөн орлого 13 хувиар өсжээ

    Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээ цахим картын хэрэглээнд бүрэн шилжээд яг нэг жилийн хугацаа өнгөрлөө. Төлбөрийн тогтолцооны тус өөрчлөлт нь амжилттай хэрэгжсэн бөгөөд үүнд нийтийн тээврээр үйлчлүүлэгч иргэдийн дэмжлэг чухал үүргийг гүйцэтгэлээ. Нийтийн тээврийн үйлчилгээ зөвхөн картын хэрэглээнд шилжсэнээр зорчигч урсгалын нарийвчилсан судалгаа хийгдэж төрөл бүрийн статистик мэдээлэл гарч байгаа юм. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд буюу 2017.04.01-с 2018.04.01-ний хүртэлх цугларсан …

  • 7 April

    Г.Хэрлэн Гранпри ангиллаас хүрэл медаль хүртлээ

    Туркийн Анталья хотноо зохион байгуулагдсан  жүдо бөхийн дэлхийн чансааны олгох Гранпри ангилалын тэмцээний эрэгтэйчүүдийн -66кг-д зодоглосон Ганболдын Хэрлэн хүрэл медаль хүртлээ. Тэрбээр жингээ тэргүүлэн барилдаж эхний тойрогтоо Монтенегро, Бразил, Францын жүдочдыг дараалан цэвэр ялсан. Хагас шигшээд Молдавын жүдоч Денис Виеруд торгуулиар ялагдсан.Хүрэл медалийн төлөөх барилдаанд Казахстаны Йелдос Жумакановыг вазари үнэлгээгээр ялсан юм.