virtual

September, 2017

  • 21 September

    Сэрэмжлүүлэг: Орон нутгийн замд зуны дугуйтай зорчихгүй байхыг сануулав

    Цэцэрлэг-Тосонцэнгэл чиглэлийн авто замд нойтон цас орж замын зорчих хэсэг мөстсөн, хальтиргаа гулгаатай байгаа тул аюулгүй байдлаа хангаж анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцох мөн хөдөө орон нутгийг зорих гэж байгаа бол зуны дугуйтай замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг зөвлөж байна.  Эх сурвалж: Замын цагдаагийн алба

  • 21 September

    “Москва нулимсанд дургүй” киноны жүжигчид 37 жилийн дараа

    Зөвлөлтийн үеийн сод уран бүтээлүүдийн нэг бол “Москва нулимсанд дургүй”(Москва слезам не верит) кино. Тухайн үедээ Оскар хүртэж байсан энэ бүтээлийн ач холбогдол одоо ч буураагүй.Тэгвэл уг киноны гол дүрийн жүжигчид өнөөдөр буюу 37 жилийн дараа хэрхэн  өөрчлөгдсөнийг харцгаая. Наталья Вавилова Алексей Баталов Гоша буюу Зөвлөлт, Оросын нэрт жүжигчин  Алексей Баталов өнгөрсөн зургадугаар сард  гэртээ байхдаа  нас баржээ. Вера Алентова Ирина Муравьева …

  • 21 September

    Гурван Энхийн зодоон ба Ө.Энхтүвшингийн шунал хүсэл

    МАН-ын дарга хэн болох вэ? Хэн Ерөнхий сайдын суудалд залрах вэ гэсэн асуулт  олны анхаарлыг татаж байна. Эрх мэдэл, сандал суудал юу байгаагаа хамтад нь алдах гээд байгаа М.Энхболд харин энэ удаа Н.Энхболдыг өөрийнхөө өв залгамжлагчаар тодруулах нууц тохироогоо аль эрт хийжээ. Н.Энхболд улс төрд орох замаа угаасаа М.Энхболдоор заалгасан. Хаана ч явсан М.Энхболдыг байнга дагаж явдаг чимээгүй албатуудынх нь …

  • 21 September

    Бага хурлын өмнөх баахан уулзалт

    МАН-ын Бага хурал ирэх даваа гаригт болно. Энэ хурлаас тодрох Монгол Улсын Ерөнхий сайд хэн байх вэ гэдэг олны анхаарлын төвд байгаа юм. Тиймээс сүүлийн өдрүүдэд үүнтэй холбоотой үйл явдлууд МАН-д өрнөж байна. МАН-ын ахмадууд “дундын хувилбар”-ыг дэмжихүй гэжээ МАН-ын дарга М.Энхболд уржигдар намынхнаа хүлээж авч, нэлээд уулзалтыг хийсэн байна. Хөдөлмөрийн баатар П.Дамдин гуай нарын ахмадууд нь МАН-ын дарга М.Энхболдтой …

  • 21 September

    Б.Бат-Эрдэнэ: Улсын хэмжээнд 654 сургуулиас 384 нь ажил хаялтад оролцож байна

    Багш нарын түр хорооноос өнөөдөр сануулах ажил хаялт буюу энэ сарын 21, 26-ны өдөр ажил хаях болсон талаар бид өмнө мэдээлсэн. Тус хорооны гишүүд өнөөдөр цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр “Багшийн цалин нэмүүлэх” түр хорооны дэд зохицуулагч Б.Бат-Эрдэнээс дараах тодруулгыг авлаа. – Монгол улсын хэмжээнд сануулах ажил хаялт 60 хувьтай байна гэж ярилаа. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл …

  • 21 September

    Ботокс хийлгэсэн мэт толигор чанга арьстай болох арга

    Ботокс хийлгэсэн мэт толигор чанга арьстай болох аргыг салонгүйгээр гэрийн нөхцөлд хийх шилдэг арга : Цэвэр зөгийн бал Хүнсний сода Өргөст хэмх Чацарганы цэвэр тос – Нүүрний шингэн савангаа угаах хэмжээгээрээ гартаа аваад 3-5 дусал цэвэр чацарганы тостойгоо хольж найруулаад нүүрээ угаана ( арьсны өрөвсөлд гайхалтай сайн ,эмчилгээний супер үр дүнтэй) – Цэвэр зөгийн балыг цэвэрлэсэн хатаагүй чийгтэй арьсан дээрээ …

  • 21 September

    Найман байгууллага дэргэдээ цэцэрлэг ажиллуулж байна

    Нийслэлд байгууллагын дэргэдэх цэцэрлэгүүд өнгөрсөн хичээлийн жилээс үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 2017-2018 оны хичээлийн жилд нийт 8 байгууллага дэргэдээ 710 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай төрийн өмчийн цэцэрлэгийн  28  салбар бүлгийг нээн ажиллуулж, өнөөдрийн байдлаар  987  хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна. 2016-2017 оны хичээлийн жилд Гадаад харилцааны яам, МУБИС-ийн харьяа СӨБС, Тагнуулын Ерөнхий газар, Хууль сахиулахын их сургууль дэргэдээ …

  • 21 September

    Иргэдэд ташаа мэдээлэл өгсөн ҮЭ-ийнхнийг хуулийн байгууллагаар шалгуулан гэв

    Монголын Тээвэр холбоо, Газрын тосны ажилтны  ҮЭ-үүдийн холбооноос  2017 оны есдүгээр сарын 19-ний өдөр хэвлэлийн бага хурал хийж хувь хүнтэй холбоотой буруу ташаа мэдээлэл өгсөн тул  “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн захиргаанаас албан ёсоор залруулга хийлээ. “Зорчигч тээврийн нэгтгэл” нь нийслэлийн Засаг даргын батлагдсан бүтцээр ажилладаг. Гурван баазтай байхад 1705 ажилтантай байсан бол нэгтгэл болноос хойш 1590 ажилтантай болж орон тоог бууруулан …

  • 21 September

    О.Ононтунгалаг:Каспер Смарт холливүдийн хамгийн сайхан залуу

    АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хот дахь Майкел  Винсент академийг нүүр будалтын чиглэлээр төгссөн О.Ононтунгалаг гэх монгол эмэгтэй Холливудын ододтой хамтран ажиллаж байна. Тэрбээр өнгөрсөн долдугаар сард Америкийн нэрт дуучин Женнифер Лопезийн экс найз залуу Каспер Смарт,  Виктория Секретийн супер модель Ирина Шейк, Black eyed peas  хамтлагийн гишүүн Apl de Ap,Оросын реппер Тимати нартай хамтран ажиллаж нүүр хувиргалтыг хийсэн талаар бид мэдээлсэн. Тэгвэл  энэ удаад О. Ононтунгалаг  бүжигчин, жүжигчин Каспер Смартийн нүүр хувиргагч болжээ. Энэ талаараа өөрийн цахим хуудаснаа “Ооноо нь ингээд Каспер Смартийн нүүр …

  • 21 September

    60 тэрбумынхан дараагийн Ерөнхий сайдаа тодруулав

    Төрийн албан тушаалыг өндөр үнээр зарахыг санаарахсан хэрэгт унаад байгаа МАН-ын дарга М.Энхболдын фракцынхан тун их сандарч байна. Тэд дараагийн Ерөнхий сайдыг өөрийнхөө хүнээр тавих, алдагдаж суларч байгаа эрх мэдлээ баталгаажуулах их аянд бүгд гарцгаав. М.Энхболдын эхний хөзөр бол Н.Энхболд. М.Энхболд Ерөнхий сайдын суудлыг өмнө нь ээжийнхээ төрсөн нутгаас тодруулж, Ж.Эрдэнэбатыг томилж байсан бол энэ удаа аавынхаа төрсөн нутгаас дараагийн …

  • 21 September

    “60 тэрбумын эцэг”М.Энхболд УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ө.Энхтүвшин хоёроор“ цодолж” сууна

     Монголын төр цэвэрших шатандаа орж байна гэтэл тээг гарсаар л. Гэхдээ тулхтай хүчтэй, боловсон хүчин олонтой гэгддэг МАН-ын удирдлагуудаас шүү. “МАН-АН” бүлэглэлийг задлах эхлэлийг тавьсан У.Хүрэлсүхийн дэргэдүүүр дайрах “цөөвөр”-үүд мундахгүй бололтой. “Баас хатавч өмхий”-гөө гэдэг шиг. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, М.Энхболд, Т.Бадамжунай нарын гэгдэх “МАНАН” бүлэглэл амь бөхтэй юм. Одоо Ерөнхий сайдад Ө.Энхтүвшин, Н.Энхболд нарыг М.Энхболдын зүгээс зүтгүүлж байгаа гэх мэдээлэл …

  • 21 September

    Ebarimt бүртгүүлсэн иргэний дансанд гэнэт таван сая төгрөг оржээ

    НӨАТ-ын буцаан олголтын хууль хэрэгжиж эхэлснээс хойш хоёр гаруй жилийн хугацаа өнгөрчээ. Зарим талаар сугалаа бүртгүүлээд буцаан олголтоо авах нь иргэдэд ашигтай ч гар дээрээс худалдан авалт хийсэн иргэд баримтаа авч чадалгүй хохирсоор үлддэг. Түүгээр зогссонгүй E баримтын сугалааны тохирол үргэлж маргаан дагуулж иргэдийн хардалт сэрдэлтийг төрүүлсээр ирсэн. Ингэх нь ч аргагүй биз. Өнгөрсөн жил гэхэд 400 саяын азтан тодорлоо …

  • 21 September

    Өтөлсөн хойноо хийгээгүй дээ харамсаж магадгүй 10 зүйл

    1. Боломж гарсан дээр нь аялж байгаагүй дээ 2. Муу ханийн хажууд хэт удсандаа, эсвэл хэтэрхий эрт асуудлыг шийдэлгүйгээр салж явсан даа 3. Бусад хүмүүс өөрийн тань талаар юу гэж боддогт хэт анхаарч ач холбогдол өгч байсан даа 4. Би чамд хайртай гэж хэлэхээсээ айдаг байсан даа 5. Хэт их ажилладаг байсан даа 6. Хүүхдүүдээ багад нь хамт их тоглоогүй дээ, …

  • 21 September

    Д.Тогтохсүрэн:Хотын фракцынхан бага хор найруулаарай

    УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.  -Засгийн газрыг огцруулах  нь зөв гэж та гарын үсэг зурсан. Яагаад гарын үсэг зурах болсон юм бэ? -Засгийн газар бол ард түмний санал бодлын толь байх ёстой. Ард түмний дунд Засгийн газрын нэр хүнд унавал тухайн үед нь засч, залруулах хэрэгтэй. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулиар МАН ялагдал хүлээсний том шалтгааны нэг нь …

  • 21 September

    Г.Баасан:Олон нийтийн хяналт бол хамгийн дээд хүч байдаг

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн шинэчилсэн журмыг тус зөвлөлийн дарга Г.Баасан болон зөвлөлийн гишүүдэд өнөөдөр гардуулан өгөв. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хэлэхдээ “Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 9 дүгээр сарын 20-нд буюу өчигдөр 30 дугаар зарлиг гаргаж Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн ажиллах журмыг шинэчилж …