Мэдээ мэдээлэл

November, 2018

  • 17 November

    НИТХ-ын ээлжит бус V хуралдааныг энэ сарын 23-ны өдөр хуралдуулахаар товлолоо

    Нийслэлийн ИТХ–ын Тэргүүлэгчид өнөөдөр (2018.11.17) хуралдаж, нийслэлийн ИТХ–ын ээлжит бус V хуралдааныг энэ сарын 23-нд хуралдуулахаар товлов. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх арваннэгдүгээр сарын 12-ны өдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг огцруулах саналаа нийслэлийн ИТХ-д хүргүүлсэн. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32.4 -т заасны дагуу нийслэлийн ИТХ уг асуудлыг 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу хүргүүлэх учиртай. Тэргүүлэгчид нийслэлийн ИТХ–ын ээлжит бус V хуралдааныг ирэх баасан гарагийн …

  • 17 November

    U23 ДАШТ-ээс С.Цэрэнчимэд хүрэл медаль хүртлээ

    Бухарест хотод чөлөөт бөхийн 23 хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний  эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд дэлхийн аварга С.Цэрэнчимэд хүрэл медаль хүртлээ.Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд Румын, Укрианы бөхчүүдийг цэвэр ялсан ч Канадын бөх А.Ребекка Тоунд 15:3-аар ялагдсан.Харин хүрэл медалийн төлөөх барилдаанд Азарбайжаны Колесникийг 11:3-аар хожиж хүрэл медаль хүртсэн юм.

  • 17 November

    Соёлын төв өргөөг “Хангарди” одонгоор шагналаа

    Энэ жил нийслэлийн Соёлын төв өргөө үүсч байгуулагдсаны 30 жилийн ой тохиож байна. Ойг тохиолдуулан нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор соёл урлаг, шинжлэх ухаан, эдийн засаг, нийгмийн олон талт арга хэмжээг зохион байгуулах, түгээн дэлгэрүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одонгоор шагналаа. Шагналыг “Соёлын төв өргөө-30 жил” хүндэтгэлийн Гала тоглолтын үеэр НИТХ-ын дарга С.Амарсайхан гардуулав. Тэрбээр хэлэхдээ …

  • 17 November

    Тэмээчин бүсгүй Н.Байгалмаа “Ид шидийн орон -2”төсөлд 500 мянган төгрөг хандивлажээ

    Ч.Ганжавхлан тэргүүтэй “Лантуун дохио” ТББ-ын залуус хүүхэд хамгаалал хөгжлийн “Ид шидийн орон 2″төвийг Улиастайн эцэст байгуулахаар болсон тухай бид өмнө нь мэдээлсэн билээ.Тэгвэл “Ид шидийн орон-2”төсөлд зориулсан иргэдийн хандивыг тэмээчин бүсгүй Н.Байгалмаа эхлүүлжээ. Тэрбээр энэ сарын 14-ны өдөр 500 мянган төгрөгийг “Лантуун дохио” ТББ-ын тэргүүн Ч. Ганжавхланд гардуулсан өгсөн байна. Энэ тухай Ч. Ганжавхлан “Тэмээчин бүсгүй Н.Байгалмаа маань гэр бүлээрээ …

  • 17 November

    Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн

    Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. 2018 оны 11 дүгээр сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон говийн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн …

  • 16 November

    Налайх дүүрэг хог хаягдлыг бууруулах чиглэлээр Койка ОУ-ын байгууллагатай хамтран ажиллаж байна

    Налайх дүүрэг нь жилдээ 80 гаруй мянган тонн хогийг ачиж тээвэрлэж зөөвөрлөж байна. Нэн ялангуяа аялал жуулчлалын гол бүс нутаг болсон Горхи Тэрэлжийн чиглэлд аялагч, амрагчдын үйл ажиллагаанаас үүдэн байгаль орчин бохирдох сөрөг үр дагавар гардаг. Тиймээс Налайх дүүргийн ЗДТГ-ын зүгээс Койка олон улсын байгууллагад хог хаягдлын чиглэлд хамтарч ажиллах хүсэлт тавьсныг БНСУ-ын Элчин сайдын яам, Койка олон улсын байгууллага …

  • 16 November

    Хүүхдийн амбулатори уртасгасан цагаар ажиллаж байна

    НЭМГ-ын харьяа эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтны ээлжит шуурхай хурал энэ сарын 15-нд боллоо. Хурлын хүрээнд НЭМГ-аас харьяа 26 эрүүл мэндийн байгууллага болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын удирдлагуудтай цаг үеийн асуудлаар уулзалт зохион байгуулсан юм. Уулзалтаар “Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг хариуцах тусламж үйлчилгээ”, “Урьдчилан сэргийлэх үзлэг”, “Элэг бүтэн Монгол хөтөлбөр” болон “Цахим системийн хэрэгжилт”-ийн хэрэгжилт, үйл явцын …

  • 16 November

    УБТЗ Сансрын “СОЮЗ-39” хөлгийн хөшөөг сэргээн засварлалаа

    Жил бүрийн арав, арваннэгдүгээр сард монголын ард түмэн Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлдэг сайхан уламжлалтай. Найрамдлын сарын үеэр Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны ой, Аугаа их октябрийн хувьсгалын ой зэрэг түүхэн тэмдэглэлт үйл явдлууд тохиодог нь энэхүү сарын ажлын агуулга, ач холбогдлыг улам тод томруун болгодог. Монгол улсын тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн түүх нь эдгээр түүхэн …

  • 16 November

    2018-2019 оны хичээлийн жилд Францын Дайны коллежид цэргийн алба хаагчдыг суралцуулахаар болжээ

    Бүгд Найрамдах Франц улсаас Монгол Улсад суух Элчин сайд Филипп Мерлинг Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Төрийн ордонд өчигдөр хүлээн авч уулзсан юм. Уулзалтын эхэнд Батлан хамгаалахын сайд Н.Энхболд хэлсэн үгэндээ: Монгол Улс Гадаад бодлогын үзэл баримтлалдаа гуравдагч хөршийн бодлогыг тусгасан бөгөөд бид бүхэн БНФУ-ыг Монгол Улсын гуравдагч хөрш орнуудын нэг гэж үздэг. Монгол-Франц улсын хамтын ажиллагаа улс төр, эдийн засаг, …

  • 16 November

    Эрдэнэт үйлдвэрийн Оюунлаг залуус тодорлоо

    Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 40 жилийн ойг тохиолдуулан тус компанийн Залуучуудын холбоо, Монголын оюун ухааны академи, Уурхайчин соёлын ордон хамтран энэ сарын гуравны өдөр “Оюунлаг залуу-2018” тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Уурхайчин залуус оролцсон анхдугаар тэмцээнийг хоёр үе шаттайгаар явуулсан бөгөөд “Эрдэнэт” үйлдвэрийн бүх цех, нэгжээс шалгарсан шилдэг 12 баг оюуны бяд шалган өрсөлдөв. “Оюунлаг залуу-2018” тэмцээний тэргүүн байрт С.Буяндэлгэр ахлагчтай Ил …

  • 16 November

    НГХУСЗ:Гэмт хэргийн гаралтыг бууруулна 

    Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл хуралдаж, энэ онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэж, цаашид хийхээр төлөвлөж буй зарим ажлаа зөвшилцлөө. Иргэдийг аливаа гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй орчин бүрдүүлэх чиглэлээр тус зөвлөл энэ онд цөөнгүй төсөл, арга хэмжээ хэрэгжүүлсэн. Зөвлөлийн бүрэлдэхүүн дэх газар, байгууллагууд 1078 удаа хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулан, 970 удаа хяналтын шалгалт …

  • 16 November

    Хатан хаан Элизабетад Н. Тулга итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

    Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Н.Тулга 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Букингэмийн ордонд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс болон бусад эзэмшил газар нутгийн Хатан хаан, Хамтын нөхөрлөлийн тэргүүн, Цог жавхлант Хоёрдугаар Элизабетад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Итгэмжлэх жуух бичиг барих үеэрээ Элчин сайд Н.Тулга …

  • 16 November

    “Бухарест-2018” чөлөөт бөхийн ДАШТ-аас Ц.Намуунцэцэг хүрэл медаль хүртлээ

    “Бухарест-2018”чөлөөт бөхийн 23 хүртэлх насны ДАШТ-ий анхны хүрэл медалийг “Хасу-Мегастарс” клубын тамирчин ОУХМ Цогт-Очирын Намуунцэцэг эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд хүртлээ. Тэрбээр Бухарестийн дэвжээнд эхний даваанд БНХАУ-ын Шуан Лиюаныг 8:7-гоор, шөвгийн наймд 2016 оны залуучуудын Пан-Америкийн аварга АНУ-ын Коди Маэ Пфауг 15:4-өөр ялсан ч хагас шигшээд залуучуудын дэлхийн дэд аварга, ОХУ-ын Надежда Соколовад 6:8-гаар ялагдсан. Тэгвэл хүрэл медалийн төлөөх барилдаанд өсвөр …

  • 16 November

    Э.Эрдэнэсувд:Үзвэр үйлчилгээний бүхий л газрууд сугалааны дугаартай и-баримтыг иргэдэд тухай бүрт нь өгөх үүрэгтэй

    Нийслэлийн татварын газрын Татварын улсын байцаагч Э.Эрдэнэсувдтай ярилцлаа. -Үзвэр үйлчилгээ тэр дундаа театр, цирк, хошин шогийн тоглолтууд сугалааны дугаартай и-баримт өгдөггүй гэсэн гомдол иргэдийн дунд их байна. Иргэд үзвэр, үйлчилгээ үзэх болгондоо и-баримт авах ёстой юу? -Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга, нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын систем 2016 оны 1 дүгээр сарын 01-ээс хэрэгжиж эхэлсэн. Нийт бараа борлуулж, ажил, …

  • 16 November

    Л.Элдэв-Очир 5000 өрхийн цахилгааныг тэглүүлэх саналаа хүргүүлжээ

    УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир Баянхонгор аймгийн 5000 гаруй өрхийн цахилгааны шөнийн тарифыг тэглэх саналаа Эрчим хүчний зохицуулах хороонд хүргүүлжээ.Тэрбээр, саналаа албан бичгээр хүргүүлсэн байна. Энэ талаараа УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир “Баянхонгор аймгийн хувьд сүүлийн хоёр жилийн хугацаанд орон нутгийн төсвөөс 380 сая, Эрчим хүчний сайдын багцаас 100 сая, Баянхонгор эрчим хүч компани өөрийн хөрөнгөөр 60 сая нийт 550 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар …