МАН-ын Шинэчлэлийн хороо энэ сарын 19-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн хотод шинэчлэлийн өргөө гэрээ барьж, намынхаа шинэчлэлийн асуудлаар иргэдээс санал бодлоо сонсож эхэлсэн байна. Энэ үеэр МАН-ын шинэчлэлийн хорооны Бодлогын зөвлөлийн дарга Т.Аюурсайхан “Намаа аваръя, төрөө эрүүлжүүлье, нийгмээ хөгжүүлье” улс төрийн илтгэл тавьж,нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ. МАН-ын Шинэчлэлийн хорооны залуустай уулзаж танилцсан Хөвсгөл аймгийн нутгийн иргэд тэднийг дэмжиж байгаагаа илэрхийлээд цаашид …
Monthly Archives: August 2013
August, 2013
-
22 August
Ц.Оюунгэрэл, Л.Болд нар УИХ-ын даргад хуулийн төсөл өргөн барина
УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Л.Болд нарын санаачлан боловсруулсан “Зарим нутаг дэвсгэрийг тусгай хамгаалалттай газрын хилийн заагаас чөлөөлж, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их хурлын тогтоолын төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барина. Гишүүд өнөөдөр 09:40 цагт хуулийн төслийг гардуулан өгөх юм. Т.Түвшин Ugluu.mn
-
22 August
Хичээлийн шинэ жилтэй холбогдуулан хийж буй хөдөлгөөний хязгаарлалт
2013 оны 8-р сарын 24-с 8-р сарын 31-ний хооронд улсын дугаарын сүүлийн оронгийн цифр тэгш, сондгоогоор хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулана. Уг шийдвэр нь 8 хоногийн хугацаанд хүчин төгөлдөр ба хичээлийн шинэ жил болон “Гудамж” төслийн хүрээнд хийгдэж буй зам засварын ажилтай холбогдуулан гарсан болно.
-
22 August
Өнөөдөр 22-ын товчооны постуудад шалгалт хийнэ
Өнөөдөр 22-ын товчооны постуудад Нийслэлийн Онцгой байдлын газраас шалгалт хийх гэж байна. Учир нь иргэд нийслэл хотод хулгайгаар тарвага оруулж ирэх магадлал өндөр байгаатай холбоотой юм. дашрамд дурьдахад, модны хулгайн замаар тарвага оруулж ирэх магадлалтай байдаг тул Эрүүл мэндийн яам, Замын цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, нийслэлийн Онцгой байдлын газар, Цагдаагийн ерөнхий газар хамтран пост ажиллуулж эхэлсэн юм. Энэ удаагийн …
-
22 August
Нийслэлийн төвлөрсөн дулаанд холбогдох боломжгүй барилгуудын нэрс
Улаанбаатар хотын дулаан хангамж өвлийн ид ачааллын үед нийт хэрэглээг даах боломжгүй болж, дулаан хангамж доголдохоор болоод байна. Тиймээс нийслэлийн дулаан хангамжийн хэвийн, найдвартай ажиллагааг хангахын тулд шинээр баригдсан болон баригдаж байгаа дараах барилгуудад төвлөрсөн дулаанд холбогдох техникийн нөхцөлийн зөвшөөрөл олгох боломжгүй юм гэж Улаанбаатар Дулааны шугам сүлжээ ХК-аас мэдээллээ. УЛААНБААТАР хотын хэмжээнд баригдаж байгаа төвлөрсөн дулаанд холбогдох техникийн нөхцөлгүй зөвшөөрөлгүй …
-
22 August
Дүүрэг бүрт хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа гарна
Төвлөрсөн зах, худалдааны төвүүд рүү чиглэсэн автозамын ачааллыг бууруулах зорилгоор хичээлийн хэрэгслийн өргөтгөсөн, худалдааг дүүрэг бүрт 2-оос доошгүй цэгт гаргахаар боллоо. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба “Хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа”-г 8 сарын 22-ноос эхлэн Чингэлтэй дүүрэгт “Тусгаар тогтнолын талбай”, Баянгол дүүрэгт 13,14,15-р хорооны Энэбишийн өргөн чөлөө, Хан-Уул дүүрэгт “Ажилчдын алдар талбай”, Баянзүрх дүүрэгт “Жуковын музей”-н талбай, Сансарын тунель дээр, Сүхбаатар …
-
22 August
Цагаан бич өдөр
Билгийн тооллын 17. Таван шар мэнгэтэй цагаан бич өдөр. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, сүм дуганыг сэргээх, бүжиг …
-
22 August
Улаанбаатарт 17 хэм
Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи хойноос 5-10 м/с. 17 цагт 17 градус, 20 цагт 13 градус дулаан байна. 15 цагт Улаанбаатарт: 17 градус дулаан, харьцангуй чийгшил 53 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.
-
21 August
Энэ сарын 24-31ны хооронд Тролебус үнэгүй үйлчилнэ
Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл энэ сарын 24-31 ны хооронд тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалтанд өөрчлөл оруулж байгаа бөгөөд хязгаарлалттай өдрүүдэд нийслэлд байгаа тээврийн хэрэгслийн тал нь төв замаар зорчихгүй байх юм. Энэхүү байдлийг харгалзан үзэж 24-31 хооронд бүх чиглэлд зорчдогтролебуснуудыг иргэдэд үнэгүй төлбөргүй үйлчлүүлэхээр шийдвэрлээ. Ugluu.mn
-
21 August
Солонгосын хамгийн сайн жүжиглэдэг хамтлагууд
Энэхүү судалгааг хамтлагийн хэдэн гишүүн жүжиглэж чаддагаар нь гаргажээ. Ингээд чартын: #1 CNBLUE #2 2PM #3 2AM #4 T-ARA #5 JYJ #6 INFINITE #7 Sistar #8 SNSD Эдгээр хамтлагийн гишүүдийн ихэнх нь жүжиглэх чадвартай бөгөөд жүжиглэлтээрээ телевизийн олон сериалд тоглож карераа илүү өсгөж чадсан юм. Ugluu.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл