Yearly Archives: 2020

January, 2020

  • 2 January

    “Next stop” наадам бүтээн байгуулагчдын төслийн материалыг хүлээн авч эхэллээ

    Монголын Залуучуудын Холбооноос “Next stop” бүтээн байгуулагчдын ёслол хүндэтгэлийн наадмыг 1992 оноос өнөөг хүртэл зохион байгуулсаар ирсэн түүхтэй. Нийгэм улс төр болоод эдийн засаг бизнесийн салбарын ирээдүйтэй залуучуудыг гарган нийгэмд танин мэдүүлж, тэдгээр нь өнөөг хүртэл улс орныг түчээлэн авч яваа эрхмүүд байдаг бөгөөд энэхүү наадам өнөөг хүртэл нэр хүндээ алдахгүй улам өргөжин тэлсээр ирсэн юм. 2017 онд түүхт 25 …

  • 2 January

    “Тавантолгой түлш” ХХК “Бүтээн байгуулалт, инновацийн салбарын оны онцлох байгууллага”-аар шалгарлаа

    Жил бүрийн арванхоёрдугаар сарын 31-ний үдэш болдог “Алтан сарнай” наадам 19 дэх жилдээ салбар салбарын шилдгүүдээ тодрууллаа. Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооноос 2000 онд анх “АЛТАН САРНАЙ” наадмыг зохион байгуулж эхэлсэн түүхтэй. Тухайн үед уг наадмыг залуусын дуу хоолой, үзэл бодлыг олон нийтэд хүргэх зорилгоор өдгөө Ерөнхий сайдын алба хашиж буй У.Хүрэлсүх санаачилж байсан байна. Харин өнөөдөр Нийгмийн ардчилал, Монголын …

  • 2 January

    Гэр хорооллын 220 мянган айл өрхүүдэд энэ сарын 10-ны дотор угаар мэдрэгч суурилуулна

    Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, Цаг уур, орчны шинжилгээний газрын Орчны шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батбаяр нар мэдээлэл хийлээ. Нийслэл Улаанбаатар хотод өнгөрсөн шөнийн байдлаар Яаралтай түргэн тусламжийн төвд 6 дуудлага иржээ. Иргэдийн зүгээс түүхий нүүрстэй холбоотой гомдол мэдээлэл ирээгүй байна. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн “Өнгөрсөн оны байдлаар …

  • 2 January

    Цахим салбарын тэргүүн наадам “WEB AWARDS”-ын шилдгүүд тодорлоо

    Монголын сайтын холбооноос зохион байгуулдаг цахим салбарын тэргүүн наадам “WED AWARDS 2019” арга хэмжээ боллоо. Хоёр жил тутамд зохион байгуулдаг энэхүү арга хэмжээний үеэр цахим салбарт бусдыгаа манлайлж буй 10 шилдэг байгууллага тодров. “Мэдээллийн шилдэг сайт”-аар www.gogo.mn сайт тодорлоо. Өдөр бүр 200-300 мянган хандалт авдаг тус сайт улирч буй 2019 онд улстөр, нийгмийн үйл явдлаас гадна гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нийтлэлийн бодлогодоо …

  • 2 January

    Жүжигчин Б.Одончимэг “Соёлыг түгээгч” батламжаа гардан авлаа

    Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо ажил хөдөлмөр, үйлс бүтээлээрээ манлайлж буй шилдэг залуусын төлөөллийг “Соёлыг түгээгч”-ээр батламжилж байгаа билээ. Энэ удаад МЭХ-ны “Соёлыг түгээгч” СТА, жүжигчин Б.Одончимэгт “Солонго Үүл” уран сайхны киноны нээлтийн арга хэмжээний үеэр цом, батламжийг нь гардууллаа.  Соёлыг түгээгчид нийгмийн хариуцлагын хүрээнд өсвөр үеийнхэнд зөв үлгэрлэл, манлайллыг үзүүлэх, эмэгтэйчүүдийн холбооноос санаачлан зохион байгуулж буй нийгмийн сайн сайхны төлөөх нөлөөллийн арга …

  • 2 January

    Хийлч Дээгийгийн шинэ уран бүтээл “Өвөл”

    Хийлч Дээгий шинэ оны босгон дээр нэгэн шинэ клипээр фэнүүддээ бэлэг бариад байна. Түүний шинэ уран бүтээлийг “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулуун зохиожээ. “Өвөл” шинэ клипийг та бүхэнд толилуулж байна.

  • 2 January

    Өнөөдрөөс эхлэн иргэд хорт хавдрын эрт илрүүлгэд үнэ төлбөргүй хамрагдана

    Өнгөрсөн оны 10-р сарын 17-ны өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан. Энэ дагуу Эрүүл мэндийн даатгалын тухай хууль 2020 оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхэлнэ. Хууль хэрэгжиж эхэлснээр 2020 оны нэгдүгээр сарын 01-нээс иргэд элэг, ходоод, улаан хоолой, умайн хүзүү, …

  • 2 January

    2020 оны өрнийн зурхай

    ХОНЬ Ажил хэрэг, мөнгө санхүү: Хонины ордныхон бол ямар ч сорилтод бэлэн байдаг хүмүүс. Энэ онд ч мөн адил ямар ч сорилт, шалгуураас эмээлгүй, юу чаддагаа батлан харуулаарай. Аялал адал явдал, эрдэм мэдлэг энэ оны гол цөм нь байх болно. Жилийн эхний хагаст гадаад, дотоодын аялал, албан томилолт таны нүдийг нээж, шинэ туршлага суухад тусална. Түүнчлэн энэ хугацаанд та ялалтын …

  • 2 January

    2019 оны НӨАТ-ын баримтыг нэгдүгээр сарын 8-ныг дуустал бүртгэнэ

    2019 оны НӨАТ-ын баримтыг энэ оны нэгдүгээр сарын 8-ны өдрийг дуустал бүртгэн, урамшуулал буюу буцаан олголтыг хуулийн дагуу 1-р улиралд багтаан олгоно. Үүнтэй холбогдуулан ebarimt системийн хэрэглэгч та хувийн мэдээллээ бүрэн, зөв оруулсан эсэхийг шалгана уу. Журамд заасны дагуу албан татвар төлөгч нь төлсөн албан татварынхаа 20 хүртэлх хувийг буцаан авах хүсэлтэй бол ebarimt системд дараах мэдээллийг бүртгүүлсэн байх шаардлагатай.

  • 2 January

    Танилц: 2019 оны тайз, дэлгэцийн шилдэг уран бүтээлчид

    Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 195 дугаар тогтоолоор батлагдсан “Шилдэг уран бүтээлч шалгаруулах журам” – ын хүрээнд жил бүр уран бүтээлийн чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх, уран бүтээлчийн билэг авьяасыг үнэлэх, урамшуулах зорилгоор тайз, дэлгэцийн оны шилдэг уран бүтээлчийг тодруулж “Мөнгөн мод” цомыг, мөнгөн шагналын хамт гардуулдаг билээ. Уг үйл ажиллагаа 2008 – 2018 онд нийт 11 удаа зохион байгуулагдаж …

  • 2 January

    Х.Баттулга: Тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх болсныг ахмадууддаа дуулгая

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын шинэ жилийн мэндчилгээг бүрэн эхээр нь хүргэж байна.  Эзэнт гүрний гал голомтыг, энэ цагт түүчээлэн буй нийт Монголчуудаа, дэлхий дахинд тархан суурьшсан Монгол туургатнуудаа! Та бүхэндээ улиран одож буй 2019 он, айлчлан ирж буй 2020 оны он солигдох торгон мөчийн баярын мэндийг хүргэе. Ажил хөдөлмөр, алдаа оноогоо дүгнэн хэлэлцэж, амжилт бүтээл, ирээдүйн сайхныг төсөөлөн ярилцдагаараа Шинэ …

  • 2 January

    Дөрвөн хүний амь аварсан Л.Баттөрийг “Шударга журам” медалиар шагнажээ

    МУ-ын Ерөнхийлөгчийн 127-р зарлигаар Архангай аймгийн Тариат сумын Хорго багийн иргэн Л.Баттөр “Шударга журам” медалиар шагнуулжээ. Энэхүү шагнал нь Тариат сумын хувьд сүүлийн 30 жилийн түүхэнд анхдагч болж байгаа шагнал юм.Л.Баттөр нь  2015 онд Тэрхийн цагаан нууранд завьтайгаа осолдсон дөрвөн хүний амь аварсан бөгөөд энэхүү  гавъяа зүтгэлийг нь дөрвөн жилийн дараа төр ийнхүү үнэлжээ. Гал, усны аюул гэдэг хэлж биш хийсч ирдэг гэж …

  • 2 January

    “Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүнд нийслэлийн иргэд олноор оролцлоо

    Нийслэлчүүд төв талбайдаа цуглан шинэ оноо баярлан угтдаг уламжлалтай билээ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Соёл урлагийн газар хамтран жил бүр зохион байгуулдаг “Улаанбаатарын мөнгөн шөнө” шинэ жилийн баярын цэнгүүн төв талбайд өргөн дэлгэр сайхан болж өнгөрлөө. Тус цэнгүүнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, НИТХ-ын ажлын албаны …

  • 2 January

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Өнөөдөр аргын тооллын 2020 оны нэгдүгээр сарын 02. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Өвлийн тэргүүн хөхөгчин гахай сарын Билгийн тооллын 7. Бархасвадь гараг. Могойг хүлэгч одтой, гурван хөх мэнгэтэй хөх луу өдөр. Барилдлага: Үл зохилдох Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй Суудал: Ус Өдрийн наран 8 цаг 42 минутад мандан, 17 цаг 10 минутад жаргана. Тухайн өдөр …

  • 2 January

    Улаанбаатарт өдөртөө 11-13 хэм дулаан байна

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч сулавтар байна. 2020 оны 1-р сарын 1-ний 12-18 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас 4-9 м/с. 13-15 хэм хүйтэн байна. 2020 оны 01 дүгээр сарын 01-ний 20 цагаас 2020 оны 01 дүгээр сарын 02-ны 20 цагхүртэлх цаг агаарын урьдчил¬сан мэдээ БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. …