Yearly Archives: 2021

November, 2021

  • 1 November

    Л.Оюун-Эрдэнэ: Вакцины нэмэлт тунд хамрагдсан байдал 50 хувьд хүрвэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг бууруулна

     Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ соёл, урлаг, спорт, хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарын төлөөлөлтэй өнөөдөр уулзлаа.Арваннэгдүгээр сарын 01-нээс урлаг, соёл, спортын арга хэмжээг 50 хувийн дүүргэлттэйгээр зохион байгуулах шийдвэр гарсантай холбоотойгоор Улсын онцгой комиссоос энэхүү уулзалтыг зохион байгуулав. Улсын хэмжээнд 2021 оны аравдугаар сарын 31-ны өдрийн байдлаар “Ковид 19”-ийн эсрэг вакцины нэгдүгээр тунд нийт иргэдийн 69.3,  хоёрдугаар тунд 65.8 хувь нь, гуравдугаар тунд …

  • 1 November

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ иргэдийг вакцины гуравдугаар тунд хамрагдахыг уриаллаа

    Арваннэгдүгээр сарын 01-нээс урлаг, соёл, спортын арга хэмжээг 50 хувийн дүүргэлттэйгээр зохион байгуулах шийдвэр гарсантай холбоотойгоор УОК, НОК хамтран мэдээлэл хийж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “2020 оны арваннэгдүгээр сарын нөхцөл байдал өнөөдрийнхөөс өөр байсан. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 12-оос эхэлж хатуу хөл хориог зургаан удаа тогтоосон. Энэ хатуу хөл хорионоос болж Монгол Улсын эдийн засаг түүхэндээ хоёр дахь удаагаа хасах …

  • 1 November

    Д.Сумъяабазар: Улаанбаатар иргэн төвтэй хот болно

    Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа шинэчлэн баталсан.  Ирэх 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж эхлэх энэхүү хуулийн талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазартай ярилцлаа. -Нийслэл хотын хөгжлөөр улс орны хөгжлийг хэмждэг. Эрх зүйн байдлын тухай хуулиа шинэчлэн батлуулсан Улаанбаатар хот бие даасан төсөвтэйгөөр хөгжих боломж бүрдлээ. …

  • 1 November

    Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын хөдөлгөөнийг энэ сарын 15-наас түр нээнэ

    Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар албаны хүмүүсийн хамтаар Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын явц, өмнө өгсөн үүрэг даалгаврыг биелэлттэй өнгөрсөн амралтын өдөр танилцаж, заавар, чиглэл өглөө. Одоогийн байдлаар I багц буюу баруун аймаг руу салах уулзвараас хар модот давааны ар хүртэлх 37.28км авто замын ажлын Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй ажлын гүйцэтгэл 95, Европын сэргээн босголт хөгжлийн банкны зээлийн …

  • 1 November

    Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо буурч, гэрийн хяналтад эмчлүүлж буй иргэдийн тоо нэмэгджээ

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Нийслэлийн Эрүүл мэндийн газар /НЭМГ/-ын дарга Б.Бямбадорж цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. 43 дугаар долоо хоног буюу өнгөрсөн долоо хоногт халдварын тохиолдол тодорхой хэмжээгээр буурсан бөгөөд өдөрт дунджаар 2318 хүн халдвар авчээ. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо буурч, гэрийн хяналтад эмчлүүлж буй иргэдийн тоо нэмэгдсэн байна. Өнгөрсөн долоо хоногт өдөрт дунджаар 650 хүн эмнэлгээс гарч 609 …

  • 1 November

    Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлье

    Жил бүрийн 3 дугаар сарын 20-ны өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдөр, 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу  “Түймрийн аюултай үе” гэж үздэг. Түүнчлэн 2021 он гарсаар ой, хээрийн гал түймрийн 54 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд зөвхөн 10 дугаар сарын 31-ний өдөр Дорнод …

  • 1 November

    ​Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үе үеийн Ерөнхий сайд нарыг хүлээн авч уулзана

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны арваннэгдүгээр сарын 2-нд үе үеийн Ерөнхий сайд нарыг хүлээн авч уулзана. Уулзалтаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цар тахлын үеийн эдийн засаг, эдийн засгийг эрчимжүүлэх Шинэ сэргэлтийн бодлого болон инфляци, тээвэр ложистик, гадаад харилцаа зэрэг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, Засгийн газрын тэргүүнээр ажиллаж асан эрхмүүдтэй санал солилцохоор төлөвлөж байна.Уулзалтад 1990 оноос хойш Монголын Улсын …

  • 1 November

    Өвчин намдаах, харшлын эмийн үнийг нэмсэн зөрчил илэрчээ

    Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /НМХГ/-аас эмийн үнэ өссөнтэй холбогдуулан эмийн сангуудад шалгалт хийжээ. Нийт 69 эмийн санд шалгалт хийхэд өвчин намдаах эм, харшлын эмийн үнийг нэмсэн зөрчил илэрсэн байна. Эмийн сангууд үнэ нэмсэн шалтгаанаа хил гааль хаасантай холбоотойгоор эм тасалдсан хэмээн тайлбарласан аж. Гэхдээ эмийн нөөц хангалттай байгаа бөгөөд үнийг зохиомлоор нэмэгдүүлсэн компаниудын нэрийг нийтэд зарлаж, албан шаардлага хүргүүлнэ гэдгээ …

  • 1 November

    “Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” киноны трэйлер цацагдлаа

    “Шүүдэр продакшн”, “Voo” хамтын бүтээл “Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” киноны албан ёсны трэйлер аравдугаар сарын 29-ын өдөр цацагдлаа. Үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд буй “Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” киноны Хотулун гүнжийн дүрд жүжигчин, загвар өмсөгч М. Цэрэндолгор, Хайду хааны дүрд СТА О.Гэрэлсүх, гүнжийн сэтгэлт залуу Абатай баатарт жүжигчин Б.Баттогтох, Урус хун тайжид СТА С.Тэмүүжин, Дува хун тайжид жүжигчин Г.Эзэнмөнх, Бүргэд баатарт …

  • 1 November

    Д.Тэрбишдагвын Германд номоо танилцуулах уулзалт үргэлжилсээр байна

    УИХ-ын гишүүн асан Д.Тэрбишдагвын   Герман улсад хэвлэгдсэн “УЛААН БИЧИН ЖИЛД – Монгол гэрээс Бранденбургийн хаалга хүрсэн нүүдэлчин” номоо танилцуулах уулзалт үргэлжилсээр байна. Германы Ойленшпигель паблишинг групын Нойес лебен хэвлэлийн үйлдвэрт  хэвлүүлсэн энэхүү ном нь 2019  оны сүүлээр  уншигчдын гарт очсон бөгөөд цар тахлын  хүнд үеийн   давааг амжилттай давж туулж,  уншигчдад болон Монголыг сонирхогчдод сайн хүрч байгаа төдийгүй 2021 оны 10-р сарын 20-24-нд …

  • 1 November

    Үндэсний өгөх өдрийг “Сайн зан чанараараа гэрэлтье” уриа нь дор тэмдэглэж байна

    “Үндэсний өгөх өдөр” арга хэмжээ 11 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдаж байна. Монголчууд жил бүрийн 11 дүгээр сарын 01-ний өдрийг “Үндэсний өгөх өдөр” болгон тэмдэглэж ирсэн. Энэ жил “Хүний хөгжил” сэдвийн дор “Сайн зан чанараараа ГЭРЭЛТЬЕ” уриатай тэмдэглэж байна. Анх 2010 онд хүнд өвчтэй онош нь тогтоогдохгүй байсан 1 ой гаруй настай Удвал охинд туслахаар УИХ-ын гишүүн Б.Баярсайхан найзуудтайгаа хамтраад …

  • 1 November

    Цэцэрлэгт 2-3 настнуудыг хамруулах эсэх асуудлаар эрсдэлийн үнэлгээ хийж байна

    УОК-ын шуурхай штаб, Онцгой байдлын Ерөнхий газар, ЭМЯ, БШУЯ, МХЕГ, ХӨСҮТ, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн зэрэг мэргэжлийн байгууллагуудаас бүрдсэн ажлын хэсэг сургуулийн өмнөх боловсролын байгууллагын коронавируст халдварын эрсдэлийн үнэлгээ хийж байна. Ажлын хэсгийн гишүүд зарим цэцэрлэг дээр очиж нөхцөл байдалтай танилцаж байна. Энэхүү үнэлгээний үр дүнд үндэслэн цэцэрлэгт 2-3 настнуудыг танхимын сургалтад хамруулах эсэх асуудлыг шийдвэрлэх юм. 10-р сарын 27-ны …

  • 1 November

    Энэтхэг улс дэлхийн улс орнуудад зориулж 5 тэрбум гаруй тун вакцин үйлдвэрлэнэ

    Энэтхэг улс 2022 онд дэлхийн улс орнуудад зориулж 5 тэрбум гаруй тун коронавирусний вакцин үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа бөгөөд тус улсад үйлдвэрлэсэн вакциныг аль болох хурдан хүлээн зөвшөөрөхийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад /ДЭМБ/ уриаллаа. Энэ тухай Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди бямба гарагт Хорийн бүлгийн (G20) дээд хэмжээний уулзалтад оролцохдоо мэдэгджээ. “Энэтхэг улс дэлхийн нийтийн өмнө хүлээсэн үүрэгтээ үргэлж нухацтай ханддаг. …

  • 1 November

    Д.Сумъяабазар: Баганан тулгуурт хөнгөн галт тэрэг, хурдны замын төсөл хэрэгжүүлнэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатараас Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн эхийг гардаж авсны дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа. -Түгжрэлийг бууруулах чиглэлээр ямар ажлуудыг төлөвлөн, хэрэгжүүлж байна вэ? -Түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд 420 тэрбум төгрөгийн санхүүгийн эх үүсвэрийн бодит задаргааг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд оруулна. Баганан тулгуурт хөнгөн галт тэрэгний …

  • 1 November

    Д.Тэрбишдагвын номын танилцуулга Дюссельдорф хотод болов

    Германы хувийн театрт болсон Монгол үдэш УИХ-ын гишүүн асан Д.Тэрбишдагвын   Герман улсад хэвлэгдсэн “УЛААН БИЧИН ЖИЛД – Монгол гэрээс Бранденбургийн хаалга хүрсэн нүүдэлчин” номоо танилцуулах уулзалт амжилттай үргэлжилсээр байна. Номын зохиогч болон багийнхан маань нэг хотоос нөгөө хотруу хурдны замаар давхиж, зам зууртаа дараагийнхаа уулзалтын бэлтгэл ажлаа базааж, амсхийх завгүй явцгааж байна. Номын танилцуулгыг хэрхэн сонирхолтой хийх, уншигчдыг залхаахгүй, уйдаахгүй байх, …