Monthly Archives: March 2023

March, 2023

  • 27 March

    Шайбтай Хоккейн IV дивизоны ДАШТ өндөрлөлөө

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор шайбтай Хоккейн IV Дивизионы Дэлхийн Аварга Шалгаруулах тэмцээн анх удаагаа Улаанбаатар хотноо  гуравдугаар сарын 23-26-ны өдрүүдэд Мөсөн Өргөө – Steppe Arena-д амжилттай зохион байгуулагдлаа. Хоккейн спорт нь Монгол Улсад сүүлийн жилүүдэд үсрэнгүй хөгжиж байгаа бөгөөд эх орноо төлөөлөн оролцсон Монголын баг тамирчид маань байнгын сургуулилт хийх боломж бүрдсэн тул ур чадвар нь улам сайжирч, хөгжөөн …

  • 27 March

    ОУХМ Г.Наранцэцэг “Их Дуулга” тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

    Гүржийн нийслэл Тбилисид хотод зохиогдсон жүдогийн “Их Дуулга” тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд ОУХМ Ганбаатарын Наранцэцэг  хүрэл медаль хүртлээ. Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд Италийн Франческа Миланитай хүч үзэж цэвэр яллаа.   ОУХМ Ганбаатарын Наранцэцэг “Их Дуулга”- аас өмнө нь нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж байв.

  • 27 March

    Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна. 2023 оны гуравдугаар сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл:  Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 0-5 …

  • 27 March

    ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна

    Аргын тооллын 2023 оны гуравдугаар сарын 27. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Хаврын дунд хөхөгчин туулай сарын 6. Сумъяа гараг. Чөлөөт эх одтой, хоёр хар мэнгэтэй хөх бар өдөр. Өдрийн наран 6 цаг 42 минутад мандан, 19 цаг 14 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр …

  • 24 March

    “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадамд сайн дураар ажиллахаар 2000 гаруй хүн бүртгүүлжээ

    “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмыг ирэх наймдугаар сарын 16-23-нд 11 спортын төрлөөр Улаанбаатар хотноо зохион байгуулна.  Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар зүүн азийн залуучуудын наадам зохион байгуулах хороо ХК-ийн гүйцэтгэх захирал П.Буяндэлгэр мэдээлэл өгөв. Тэрбээр “Зүүн Азийн олимпын хороонд наадмын бэлтгэл ажлын тайланг сар бүр онлайнаар илтгэж байгаа. Мөн наадмын дэргэд Хот, Олимп, Спорт гэсэн гурван дэд хороо байгуулсан. Өдгөө наадмыг …

  • 24 March

    “Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас зөвлөмж гаргав

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулсан “Цэнхэр алт” үндэсний чуулганаар усны нөөцийг бохирдож, хомсдохоос хамгаалах, усны үнэ цэн, үнэлэмжийг нэмэгдүүлэх, ус хангамжийн тогтвортой байдлыг хангах зорилгоор салбарын хууль, эрх зүйн орчныг шинэчлэх, засаглал, бодлогыг сайжруулах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хүний нөөцийг бүрдүүлэх, чадавхжуулах талаар дараах зөвлөмжийг гаргав. НЭГ. ХУУЛЬ ЭРХЗҮЙ, ЗАСАГЛАЛЫГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР: 1.1. Усны салбарын засаглалыг бэхжүүлэх, эрхзүйн орчныг боловсронгуй …

  • 24 March

    УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо

    Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргыг сонгох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэв. Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг тус дэд хороо 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн хэмээн УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцуулсан. Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн …

  • 24 March

    Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Н.Энхболдыг сонгохыг дэмжив

    Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2023.03.24/ хуралдаж, Байнгын хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн  Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Н.Энхболдыг нэр дэвшүүлж буйгаа танилцуулсан. Тэрбээр, УИХ-ын гишүүн Н.Энхболд нь УИХ-д зургаан удаа сонгогдсон, төрийн байгууллагын бүх л шатанд ажиллаж байсан туршлагатай хүн. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн …

  • 24 March

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНТУ-ын Ерөнхийлөгч талархлын захидал ирүүлэв

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд БНТУ-ын Ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоан талархлын захидал ирүүлэв. Уг захидалд, “Хүндэт Ерөнхийлөгч, эрхэм анд аа, Кахраманмараш болон ойр орчмын 10 мужийг хамарч, улс оронд маань их хэмжээний сүйрэл, гай зовлон авчирсан хүчтэй газар хөдлөлттэй холбогдуулан эмгэнэлийн захидал илгээн бидний уй гашууг хуваалцаж, нэн даруй тусламж үзүүлсэнд Бүгд Найрамдах Турк Улсын нэрийн өмнөөс болон хувиасаа гүн …

  • 24 March

    “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв

    Засгийн газрын 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар хүнс, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах зориулалттай, тухайн үйлдвэрийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх шинэ тоног төхөөрөмжийн жагсаалтыг хавсралтаар баталжээ.   Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ирэх таван жилийн дотор хүнсний гол 19 нэр төрлийн бүтээгдэхүүнээр хэрэгцээгээ хангаж, улмаар бүс нутагтаа хүнс экспортлогч орон болох зорилгоор “Хүнсний хувьсгал” өрнүүлж байгаа. Гаалийн …

  • 24 March

    Цэнхэр алт: Манай улсын нийт нутаг дэвсгэрийн 77 орчим хувь нь цөлжин доройтсон

    Дэлхийн усны өдрийг тохиолдуулан Ерөнхийлөгчийн санаачилгаар “Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганыг өнөөдөр зохион байгуулж байна. Чуулганаар дурдагдсан онцлох тоо, баримтуудыг багцлан хүргэж байна. Дэлхийн нийт усны нөөцийн дөнгөж 2.5 хувийг цэнгэг ус эзэлдэг.Дэлхийн хүн амын 2 тэрбум хүн буюу 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна. Монгол Улсад дэлхийн дунджаас 3-4 дахин бага хур тунадас …

  • 24 March

    Л.Оюун-Эрдэнэ: Х.Баттулга, Ц.Элбэгдорж хоёрын зуурсан бантанг буцааж цэгцлэх гээд үйлээ үзэж байна

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Т. Аюурсайханыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын үүрэгт ажлаас чөлөөлөх захирамжийг өнөөдөр /2023.03.24/ УИХ-ын нэгдсэн чуулганд танилцууллаа. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүн Д. Ганбатын асуултад хариулт өглөө. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:Монгол Улс нүүрс,  зэс гэдэг томоохон хоёр бүлэглэлтэй болсон байна. Бүгдийг нь худалдаж авч, банкаар дамжуулан улс төрийг барьцаалах болжээ. Өнгөрсөн бүх хугацааны санхүүжилтийг энэ хүмүүс босгосон …

  • 24 March

    У.Хүрэлсүх: Усны нөөцийг хамгаалах, нөхөн сэргээхийн төлөө бүх нийтээрээ хүчин зүтгэцгээе

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар зохион байгуулж буй “Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганыг Корпорэйт конвеншн центр-т эхэллээ. Чуулган нь хүн ам, үйлдвэр, байгууллага, аж ахуйн нэгжүүдийг  баталгаатай, хүрэлцээтэй усаар найдвартай хангах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, экосистемийн тэнцвэрт байдлыг тогтвортой хадгалахад чиглэсэн бодлого хэрэгжүүлж, усны нөөцийг хамгаалах, хэмнэлттэй, зүй зохистой ашиглахад талуудын оролцоог ханган, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой юм. Чуулганаар “Усны салбарын тулгамдсан асуудлууд”, “Хөдөө аж ахуйн ус хангамжийн бодлого, практик шийдэл”, “Ус ба тогтвортой хөгжил”, “Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн явц, анхаарах асуудал”, “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий хамгаалалт ба …

  • 24 March

    Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна

    1992 оны НҮБ-ын Ерөнхий Ассемблейн тогтоолын дагуу жил бүрийн             3-р сарын 22-ны өдрийг “Дэлхийн Усны Өдөр” болгон зарлан тунхаглаж дэлхий нийтээрээ уламжлал болгон тэмдэглэж ирсэн. НҮБ-ын тайланд дурдсанаар дэлхийн нийт усны нөөцийн дөнгөж                 2.5 хувийг цэнгэг ус эзэлдэг бөгөөд дэлхийн хүн амын 2 тэрбум хүн буюу 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна. Харин Монгол Улсад …

  • 24 March

    23 дахь удаагийн Азийн Физикийн олимпиадад 30 гаруй орны төлөөлөл оролцоно

    Азийн физикийн олимпиадыг зохион байгуулах үндэсний хорооны анхдугаар хурал боллоо. 23 дахь удаагийн олимпиад энэ оны 5 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болох юм. Уг арга хэмжээ нь Монгол Улсад зочлох жилийн хүрээнд зохион байгуулагдах бөгөөд Засгийн газар тогтоол гарган зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг баталсан юм. 23 дахь удаагийн Азийн физикийн олимпиадад урьдчилсан байдлаар 30 гаруй орны 240 …