Монгол Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалангаас Увс аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойд дэвшүүлсэн мэндчилгээг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж баяр наадмын нээлтэд оролцохдоо уншиж сонордууллаа. Увс аймгийн түүхт 100 жилийн ойд УИХ-ын даргын дэвшүүлсэн мэндчилгээг бүрэн эхээр хүргэж байна. Түүхт ойн баяраа тэмдэглэхээр төрөлх сайхан нутагтаа хуран цугласан Увс аймгийн уугуул, суугуул ард иргэд …
Monthly Archives: July 2025
July, 2025
-
28 July
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төрийн 2,234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35, Увс аймаг байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол хүртээлээ. Ажил мэргэжил, авьяас билиг, ур чадвар, амжилт бүтээлээрээ ард олондоо хүндлэгдэн, олон арван дууны уран бүтээл туурвиж олны хүртээл …
-
28 July
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төр, нийгмийн зүтгэлтэн Ю.Цэдэнбалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Увс аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойд оролцох үеэрээ төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, маршал Юмжаагийн Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Улсын болон Хөдөлмөрийн баатар Ю.Цэдэнбал агсан төрийн тэргүүн, АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга, Сайд нарын Зөвлөлийн дарга, МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж, нам, төрийг 44 жил тасралтгүй удирдахдаа улсынхаа тусгаар тогтнол, хөгжил …
-
28 July
Ногоон байгууламж хариуцсан ажилчдын цалинг 3-3.5 сая төгрөг болгон нэмэгдүүллээ
Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн арчилгааны ажлыг дүүргүүд хариуцдаг болсон. Энэ жил арчилгааны төсвийг нэмэгдүүлж өгснөөр ногоон байгууламжийг ойрхон давтамжтай арчлах төдийгүй ажилчдын цалинг 3-3.5 сая төгрөгт хүргэх боломж бүрдсэн юм. Энэ талаар УБЗАА-ны Хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга, ерөнхий дендорлогич Н.Отгонбаяраас тодрууллаа. Тэрбээр “Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн арчилгааны ажлыг дүүргүүд хариуцан ажиллаж байгаа. Нийслэлээс ногоон …
-
28 July
Ерөнхий сайд “Чойр-Мандалговь-Арвайхээр” төслийн Арвайхээрийн хоёр түвшний уулзвар бүхий автозамын бүтээн байгуулалттай танилцлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Чойр-Мандалговь-Арвайхээр чиглэлийн хэвтээ тэнхлэгийн авто замын төслийн эхний үе шат болох Арвайхээрийн хоёр түвшний уулзвар бүхий замын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа. Төслийн эхний үе шат Арвайхээр, Мандалговь, Чойрт 2024 онд зэрэг эхэлж, өнөөдрийн байдлаар 23.8 км зам тавиад байна. Уг чиглэлд 487.7 км урттай хатуу хучилттай зам тавина, нийт өртөг нь 874,7 тэрбум төгрөг ажээ. …
-
28 July
Газрын тос боловсруулах үйлдвэрийг хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулах талаар ярилцлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Бүгд Найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурве-г хүлээн авч уулзлаа. Тэрбээр манай улсын “Оюун санааны хөрш”, бүс нутаг дахь чухал түнш бөгөөд “Гуравдагч хөрш” Энэтхэг улстай хөгжүүлж буй “Стратегийн түншлэл”-ийн харилцааг гүнзгийрүүлэхэд Засгийн газар өндөр ач холбогдол өгдгийг тэмдэглэн хэллээ. Уулзалтаар талууд хоёр улсын харилцааны бэлгэ …
-
28 July
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан 2025 оны долоодугаар сарын 29-31-ний өдрүүдэд Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно. Монгол Улсын Их Хурал 1962 онд Олон Улсын Парламентын Холбооны гишүүнээр элссэн бөгөөд тус бага хуралд тогтмол оролцож, дэлхийн парламентын хамтын нийгэмлэгийн үйл ажиллагаанд идэвхтэй хувь нэмрээ оруулсаар ирсэн юм. Энэ удаагийн Парламентын дарга нарын …
-
28 July
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
УИХ-ын 2025 оны хаврын чуулганаар “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолын төслийг баталсан. Уг тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд: Нэгт. Улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийг нэмэгдүүлэх бодлого баримтлах ёстой. Хоёрт. Монгол Улсын Үндсэн хуулийн зарчимд нийцүүлэх нь зүйтэй гэсэн хоёр үндэслэлээр хэсэгчилсэн хориг тавилаа. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд хүргүүлсэн албан тоотыг бүрэн эхээр нь хүргэж байна. …
-
26 July
Хоймор нутгийн Сарлаг наадмыг 4800 гаруй хүн үзэж сонирхлоо
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Далан булагт 07 сарын 21-ны өдөр зохион байгуулагдсан “Сарлагийн наадам 2025”- аар эрийн гурван наадмаас гадна сарлаг бугуйлдах, булгиулах, тохоштой ганган сарлаг, шилмэл бух, сарлагийн сүүтэй үнээ шалгаруулах уралдаан, “Сарлаг 2025” шүлгийн тэмцээн, сарлагийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг зохион байгууллаа. Наадамд Алаг-Эрдэнэ сум, Хатгал тосгоноос гадна зэргэлдээ Завхан, Архангай зэрэг аймгийн малчин залуус ч өрсөлдлөө. Булган, Сэлэнгэ, …
-
25 July
Ц.Ганболд: Сарлагийн хөөврөөр хийсэн өмд, цамц, бээлий, малгай, оймс дулаан хадгалах чадвар сайтай
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газар, “Жинст Мөрөн” ХХК хамтран зургаа дахь жилдээ Сарлаг наадмыг энэ сарын 21-ний өдөр Алаг-Эрдэнэ сумын Далан булгийн хөндийд зохион байгуулав. Наадмын хүрээнд хоёр дахь жилдээ болж буй “Сарлагийн ашиг шим түүхий эдийг нэмэгдүүлэх арга зам” эрдэм шинжилгээний бага хуралд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын малчид, аймаг сумын удирдлага, эрдэмтэн судлаачдын баг, орон нутгийн …
-
24 July
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмоны урилгаар 2025 оны 07 дугаар сарын 23-26-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг “Душанбе” олон улсын нисэх онгоцны буудалд тус улсын Тэргүүн Шадар сайд Холикзода Хоким, тус улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Баярхүү нар угтаж авлаа. Энэ удаагийн айлчлал Төв …
-
24 July
Энэ сард бүртгэгдсэн 59 ой, хээрийн гал түймрээс 37 түймрийг бүрэн унтраалаа
Улсын хэмжээнд өнөөдөр /2025.07.24/ 11:00 цагийн байдлаар 22 ойн түймэртэй байгаагаас Сэлэнгэ аймгийн Ерөө суманд-4, Хүдэр суманд-1 буюу 5 түймрийг цурамд орууллаа. Харин Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд-5, Ерөө суманд-5, Мандал суманд-6, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд-1 буюу 17 түймрийг унтраах ажиллагаа үргэлжилж байна. Зөвхөн энэ долоодугаар сар гарсаар 24-ний байдлаар Булган, Баян-Өлгий, Дорнод, Төв, Хэнтий, Сэлэнгэ аймагт 59 ой, хээрийн гал …
-
9 July
М.Мандхай: Шинэ хуулийн үр дүнд хүнсний хяналт, баталгаажуулалт, стандарт тогтоох боломж бүрдлээ
Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 42 дугаар захирамжаар Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд байгуулагдсан Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн М.Мандхайтай уулзаж ярилцлаа. – УИХ-ын хаврын чуулган өндөрлөх шатандаа орж байна. Танай ажлын хэсэг энэ хугацаанд ямар ажлыг түлхүү хийж хэрэгжүүлэв. Мөн 126 гишүүнтэй болсон энэ парламентын онцлог юу байв? -Ер нь бол шинэ бүтэцтэй парламент анхны …
-
9 July
Наадмын өдрүүдэд Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэн рүү нийтийн тээвэр богино чиглэлдээ үнэ төлбөргүй үйлчилнэ
Үндэсний их баяр наадмын өдрүүдээр нийт 139 чиглэлд 975 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд ажиллана. Иргэдэд нээлттэй гурван зогсоол буюу Мишээл сити, Дүнжингарав худалдааны төв, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн авто зогсоолтой уялдуулан долоодугаар сарын 11, 12-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэн хүртэл Мишээл сити, Дүнжингарав худалдааны төвөөс богино эргэлтийн хоёр чиглэлд 8 автобус, Давааны зөрлөгөөс Хүй 7 худаг /Морь барианы газар/, Авто зогсоолоос Хүй …
-
9 July
Ж.Чинбүрэн: Салбар бүрийн төлөөлөл парламентад сонгогдон ажиллахын ач холбогдлыг анх таниулсан гэж боддог
Монгол Улсын Их Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан, анхны 126 гишүүнтэй парламент хаврын чуулганы хугацаанд 70 гаруй ажлын хэсэг байгуулагдан ажилласан. Тэдгээрийн нэг нь Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай, Цусны донорын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг өргөн барьж хэлэлцснээрээ онцлог билээ. УИХ-ын ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнтэй уулзаж, ярилцлаа. – Энэ хаврын чуулганаар олон нийтийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл