Төрийн албаны зөвлөлөөс тогтоосон товын дагуу 2026 оны I улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар нэгэн зэрэг эхэллээ. Шалгалтыг нийслэл, орон нутагт цахим хэлбэрээр зохион байгуулдаг. Энэ удаагийн ерөнхий шалгалтад оролцохоор Улаанбаатар хотод 1540, улсын хэмжээнд 3092 иргэн бүртгүүлсэн байна. Улаанбаатар хотод Төрийн албаны ерөнхий шалгалт 2026 оны гуравдугаар сарын 2-ны өдрөөс 5-ны өдрүүдэд үргэлжилнэ. Өдөртөө дөрвөн ээлжээр, …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл