Индонезийн Сурабая хотоос Сингапур руу нисэж байхдаа сураггүй болж, улмаар осолдсон AirAsia компанийн QZ 8501 дугаартай нислэгийн онгоцны зорчигч, эд ангийг хайх ажиллагаа үргэлжилж байгаа. Тэгвэл эрлийн багийнхан өнөө өглөө Явагийн тэнгисээс осолдсон онгоцны сүүл хэсгийг олсон хэмээн ВВС дамжууллаа. Олдсон эд зүйл дотор онгоцны хар хайрцаг, нислэгийн бичлэг байгаа аж. Иймээс ослын шалтгааныг олоход нэг алхамаар ойртож байна хэмээн Индонезийн …