Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зарлиг гаргаж, олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн ээжүүдийн төлөөлөл болох 21 эхэд өнөөдөр “Алдарт эх” нэг, хоёрдугаар одон гардуулав. “Алдарт эх” нэгдүгээр одонгоор Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны иргэн Борхүүгийн Нина, Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны иргэн Махбалын Байгаль, Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны иргэн Затияны Бахатгуль, Баянгол дүүргийн …