Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиевийн тавдугаар сарын 10-13-нд Монгол Улсад хийсэн төрийн айлчлал өнөөдөр өндөрлөв. Түүнийг Олон улсын нисэх онгоцны “Чингис хаан” буудлаас Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Монгол Улсаас БНБУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Дүгэржав, Гадаад хэргийн яамны Европ, Америкийн газрын захирал Б.Чулуунхүү, албаны бусад хүмүүс үдэж мордуулав. Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар хийсэн …