Айраг нь шим тэжээлээр элбэг, халуун чанартай бөгөөд исгэлэн амттай сүүн ундаа юм. Гүүний сүү нь бусад малын сүүтэй харьцуулахад альбумин, аминдэм, сүүний чихрийн агууламжаар илүү. 1 литр айраг хүний биеийн С аминдэмийн хоногийн хэрэгцээг хангаж чадна. Гүүний сүүний тослог үнээнийхээс бараг 3 дахин бага боловч харьцангуй нам температурт хайлж биед түргэн шингэж боловсордог эмчилгээний чанараараа онцлог юм. Оросын эрдэмтэн П.Ю.Берлин …