Монголын хохирол үнэлэгчдийн холбоо, Албан журмын даатгагчдын холбоо, Монголын даатгагчдын холбоо, Солонгосын даатгалын хохирол үнэлэгчдийн холбоо хамтран МУ-ын даатгалын тогтолцоо, албан журмын даатгал, хохирлын үнэлгээний үйл ажиллагааны уялдаа холбоо, хууль эрх зүйн орчныг сайжруулах санал дүгнэлт, даатгалын мэргэжлийн оролцогчдын ур чадварыг дээшлүүлэх зорилго бүхий сургалтыг 2016 оны 09-р сарын 26-29 өдрүүдэд зохион байгуулна. эх сурвалж: Монголын даатгагчдын холбоо