Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан өнөөдөр /2016.09.27/ Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Дэлхийн банкны БНХАУ, Монгол, Өмнөд Солонгос улсуудыг хариуцсан бүсийн захирал Берт Хофман, Монгол дахь суурин төлөөлөгч Жеймс Андерсон болон бусад албаныхан байв. Ноён Хофман уулзалтын эхэнд Монгол улс өнгөрсөн 20 гаран жилд олон сорилттой учирч байсан ч амжилттай давж гарч байсныг цохон тэмдэглэв. Тэрээр Монгол улс энэ …