Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.01.27/ боллоо. Хуралдаанаар “Ковид-19” цар тахлын нөхцөл байдал, хийж байгаа ажилтай танилцав. Халдвар нийслэлээс орон нутагт тархах эрсдэл “Өндрөөс дээш” гэсэн үнэлгээ гарсан байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд түргэвчилсэн оношлуураар 526 мянга, PCR аппаратаар 981 мянга, нийт нэг сая 500 гаруй мянган хүнд шинжилгээ хийсэн. Нийслэлийн 31 тусгаарлах байранд Монгол Улсын 1,693, гадаадын дөрөв, орон …