Шагдарын хүрэн гэхээр хонины хөгшин хээр шиг доожоогүй морь байлаа. Аймаг, сум, бүсийн олон том, жижиг наадмын айраг, түрүү авсан болохоор хүмүүс тэр хүрэн морийг хайрлана. Шагдарт ганцхан энэ хүрэн азарга байгаагүй, ондоо хурдан морьд ч байсан юм. Гэтэл дандаа наадмын айраг, түрүүг Шагдарын морьд авахад атаархаж, өмдөндөө шээсээ дусаах шахдаг хүмүүс цөөнгүй байжээ. Зарим нь айлын найран дээр ууж …