Хорло тоглоом нь Монгол түмний тусгаар тогтнол, үндэстний оюун сэтгэлгээний дархлааг хамгаалалцаж байжээ. Ингэхэд тоглоом яахаараа галт зэвсэг агссан цэрэг дайчдийн адил тусгаар тогтнолын манаанд зогсож байсан билээ хэмээн гайхах хүн гарах магад. Үүний учир өгүүлэх нь: ДААЛУУ хэмээх тоглоомыг бид нийтээр мэднэ, бараг нийтээр шахуу тоглох билээ. Зуны налгар намуун үдшээр байрны гадаах сүүдрэвчид хөгшид суугаад, эсвэл өвлийн урт …