Нэгэн султан дөрвөн эхнэртэй байжээ. Тэрбээр дөрөв дэх буюу хамгийн залуу, үзэсгэлэнтэй эхнэртээ илүү хайртай байв. Султан түүндээ тансаг хувцас, үнэт эдлэл бэлэглэж, үргэлж бөөцийлж эрхлүүлдэг байлаа. Тэр бас гурав дахь эхнэртээ ч хайртай байжээ. Үзэсгэлэн төгөлдөр тэр эхнэрийнхээ гоо сайхныг бүгдэд гайхуулахын тулд гадаадын орнуудаар дагуулан явдаг ч нэг л өдөр түүнийг орхиод өөр нэгэн дээр оччих вий гэж …