Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы өчигдрийн хуралдаанаар эхлээд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн олонх дэмжсэнээр хуулийн төслийг баталлаа. Үдээс өмнөх хуралдаанаар уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэсэн тул нэгдсэн хуралдааны завсарлагаанаар Төсвийн байнгын хороог хуралдуулж анхны хэлэлцүүлгийг хийлгэсэн юм. Байнгын хорооны …