Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа, Ё.Баатарбилэг нар /2016.12.09/ Үндэсний Дата Төвд ажиллалаа. Үндэсний Дата Төвийн дарга Б.Батжаргал илтгэл тавьж УИХ-ын гишүүдэд байгууллагын ажлаа танилцуулсан. Тэрбээр илтгэлдээ “Үндэсний Дата Төв 2009 онд байгуулагдснаас хойш Монгол Улсын Үндэсний цахим мэдээллийн хадгалал, хамгаалалт, боловсруулалтын үйлчилгээ эрхлэх үндсэн үүрэгтэйгээр ажиллаж байна. Нийт 51 ажилтантай бөгөөд тэдгээрийн дийлэнх нь мэдээллийн технологийн чиглэлээр мэргэшсэн хүмүүс юм. …