Чингэлтэй дүүрэг: Зарим иргэдэд дэмжлэг үзүүллээ

IMG_7605-1024x683Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсан өдөр, Иргэдийн баярыг тохиолдуулан дүүргийнхээ зарим иргэнд дэмжлэг үзүүлэв.

Дүүргийн 2 дугаар хорооны иргэн С.Нарантуяа, 9 дүгээр хорооны иргэн Д.Амар, 13 дугаар хорооны иргэн Э.Болормаа, 15 дугаар хорооны иргэн Д.Хоролдулам нарт гэр олгох, 5 дугаар хорооны иргэн Э.Буянзаяа, 7 дугаар хорооны иргэн Б.Галсайхан, 10 дугаар хорооны иргэн Э.Пүрэвжав, 11 дүгээр хорооны иргэн Ц.Сувд-Эрдэнэ нарын эмчилгээ, сувилгааны зардалд дэмжлэг үзүүлэх батламж гардуулав.

Дүүргийн Засаг даргын Тамгын газарт иргэдээс дэмжлэг, туслалцаа хүссэн өргөдөл хүсэлт ирдэг.  Засаг даргын Тамгын газрын хэлтэс, албад холбогдох асуудлыг судалж, хүүхдийг нь цэцэрлэг, сургуульд хамруулж, хугацаат цэргийн алба хаагчийн ар гэрийнхэнд мөнгөн тусламж үзүүлэх, Олон улсын байгууллагын тусламж,дэмжлэгт хамруулах болон Засаг даргын хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд буцалтгүй тусламж олгох зэргээр дэмжсээр ирсэн.

95c4ce5f6ea0306d943e1cc33f14ee8d
IMG_7599-1024x683 IMG_7617-1024x683 (1) IMG_7620-1024x683

Эх сурвалж: chingeltei.gov.mn

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: 2028 он хүртэл 102 км үерийн далан барина

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хөрсний ус, үерийн хамгаалалтын барилга байгууламжийн төслүүдийн талаар хэлэлцэв. Нийслэлийн 9 …