Tag Archives: Чингэлтэй дүүрэг

June, 2017

  • 22 June

    Чингэлтэй дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг бий болно

    Бүгд найрамдах Турк улсын Истанбул хотын хөрөнгө оруулалтаар буюу “Tика” төслийн буцалтгүй тусламжаар нийслэлд 10 жишиг өрхийн эмнэлэг барих юм. Улаанбаатар  хот,  Истанбул хотын  хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж буй уг төслийн дагуу  Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд өрхийн эрүүл мэндийн төвийн барилгын шав тавих ёслолын ажиллагаа боллоо. Ёслолын үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Ганболд, нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан Ш.Анхмаа, …

May, 2017

  • 18 May

    Чингэлтэй дүүрэгт байрлах усан оргилуурууд ажиллаж эхэллээ

    Урин дулаан цаг ирсэнтэй холбоотой дүүргийн хэмжээнд усан оргилуурууд ажиллаж эхэллээ. Тусгаар тогтнолын талбай, Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэн, Хүнсний – 1 дүгээр дэлгүүрийн зүүн талд Тогоочийн хөшөө, Ард кино театрын цэцэрлэгт хүрээлэн зэрэг 4 байршилд усан оргилуур ажиллаж байна. Нэмэлтээр 2 байршилд усан оргилуур ажиллуулахаар бэлтгэл ажил хангагдаад байна гэж Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

  • 12 May

    С.Батболд:Улаанбаатар хотод энэ жил олон бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзалт зохион байгууллаа. Уулзалтад нийслэлийн ЗДТГ-ын харьяа газар, агентлагийн дарга удирдлагууд болон Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ, дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат нар байлцав. Уулзалтын үеэр нийслэл болон тус дүүрэгт хийгдэх гэж буй ажил, нийслэлийн төр захиргааны байгууллагуудын үйл ажиллагааны талаар иргэдэд танилцуулсан. Мөн иргэдийн сонирхсон асуултуудад хариулт өгч, санал …

  • 11 May

    Чингэлтэй дүүргийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль эхэллээ

    Чингэлтэй дүүргийн хэмжээнд гамшгаас хамгаалах мэргэжлийн анги, албадын бэлтгэл бэлэн байдлыг хангах, гамшгийн үед хамтран ажиллах уялдаа холбоог сайжруулах, удирдлагын түвшинд гамшгийн үеийн нөхцөл байдлыг хэрхэн үнэлэх, хэрхэн шийдвэр гаргах зэрэг мэдлэг, дадлагыг эзэмшүүлэх гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль өнөөдөр эхэллээ. Чингэлтэй дүүрэг 160 гаруй мянган хүн амтай нийслэлийн томоохон дүүргийн нэг юм. Дадлага сургууль нийслэлийн Засаг даргын 2017 оны …

  • 10 May

    Чингэлтэй дүүрэг МҮХАҮТ-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав

    Дүүрэг, орон нутагт бизнесийн таатай орчин бүрдүүлэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг дүүрэг, орон нутаг руу чиглүүлэх, Чингэлтэй дүүргийн бизнес эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг дотоод, гадаадын зах зээлд гаргахад талуудын хамтын ажиллагааг хөгжүүлэхээр Чингэлтэй дүүрэг, Монголын үндэсний худалдаа аж үйдвэрийн танхим хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичгийг Чингэлтэй дүүргийн засаг дарга Ж.Эрдэнэбат, МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг нар үзэглэлээ. Тус санамж бичгийн …

  • 8 May

    Чингэлтэй хайрхан уулыг түшиглэн “Эрдмийн цэцэрлэгт хүрээлэн” нэртэй амралт, зугаалгын бүс бий болгоно

    Чингэлтэй дүүргийн удирдлагууд өнөөдөр “Нээлттэй нийслэл” мэдээллийн цагт оролцож, нийслэл, дүүргийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, дүүргийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, дүүрэгт хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний явц, үр дүнгийн талаар иргэд, олон нийтэд мэдээлэл өглөө. Энэ үеэр Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат “Манай дүүрэг 159514 хүн амтай, засаг захиргааны 19 хороо нэгжтэй. …

  • 1 May

    “Хүүхдийн эрхийг дээдэлж, гэр бүлийн хүчирхийллийг зогсооцгооё” өдөрлөг боллоо

    “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг хамтдаа” аяныг  2017 оны 4 дүгээр сарын 03-ний өдрөөс 4 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал  Чингэлтэй дүүргийн ГХУСАЗСЗ, Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн 1,2 дугаар хэлтэс, Боловсролын хэлтэс,Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс, ДЗМОУБ, Чингэлтэй орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй хамтран зохион байгууллаа. “Хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооцгооё” өртөөлчилсөн сургалтыг Ерөнхий боловсролын 12 сургуулийн 1500 …

April, 2017

  • 14 April

    “Бидний бахархал” хүүхдийн ардын урлагийн наадам боллоо

    Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Дэлхий Зөн олон улсын байгууллага хамтран “Бидний бахархал” хүүхдийн ардын урлагийн наадмыг 11 дэх жилдээ зохион байгуулж байна. Тус наадамд ерөнхий боловсролын 15 сургуулийн 600 гаруй хүүхдүүд хамрагдаж шилдгээ шалгарууллаа. “Бидний бахархал” хүүхдийн ардын урлагийн наадмын шагналтнуудын тоглолт 4-р сарын 20-ны өдөр 11 цагаас Монголын хүүхдийн ордонд болно. ЧДЗДТГ

  • 12 April

    “Үймээзэд тохиолдсон явдал” Хүүхдийн жүжиг нээлтээ хийлээ

    Чингэлтэй дүүргээс 2016-2020 онд “Иргэд нь жаргалтай, Ирээдүй нь гэрэлтэй дүүрэг” зорилтыг дэвшүүлж, “Чингэлтэйн боловсрол”, “Эрүүл мэнд 2020”, “Хамтдаа хөгжье”, “Жаргалтай гэр бүл”, Хотын иргэн-Хотын соёл” “Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах, гал түймрээс урьдчилан сэргийлэх” зэрэг дэд хөтөлбөрүүдийг боловсруулан, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хурлаар батлуулан, хэрэгжүүлж байгаа билээ. Мөн Чингэлтэй дүүргийн 25 жилийн ойн хүрээнд Засаг даргын Тамгын газрын …

  • 7 April

    Чингэлтэй дүүргийн иргэн мастеруудын ДАШТ оролцож 7 дугаар байрт шалгарав

    Чингэлтэй дүүргийн 18-р хорооны иргэн Ч.Болдбаатар БНСУлсын Дегу хотод болсон Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 8000 метрийн зайд 140 орны тамирчин оролцсноос 43:22 секунтын амжилтаар шагналт 4 дүгээр байр, 1500 метрийн зайд 13 орны 70 тамирчин оролцсноос 7 дугаар  байрт  шалгарлаа. Спортын өндөр амжилт хүсэн ерөөе.

  • 4 April

    “Оюутан цэрэг”-үүд онолын сургалтад хамрагдаж байна

    “Оюутан цэрэг” цэргийн мэргэжил олгох сургалт 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэллээ. Энэхүү сургалтад Чингэлтэй дүүрэгт байрлах Соёл урлагийн их сургууль, түүний харьяа сургуулиуд, Улаанбаатар эрдэм их сургууль, “Энэрэл” анагаах ухааны их сургуулиудад  журмын дагуу сонгон шалгаруулалт,   эрүүл мэндийн үзлэгт тэнцсэн 34 оюутан цэргийн анхан шатны мэдлэг олгох онолын сургалтуудад хамрагдаж байна. 2017 оны сургалтын онцлог нь  “Цэргийн …

March, 2017

  • 31 March

    Өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаа эхэллээ

    Орлогыг орлуулан тооцох аргачлалаар өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаа өнөөдөр улс орон даяар эхэлж байна. Судалгааны нээлтийг улс орон даяар харьяа дүүрэг хороод дээр нэгэн зэрэг нээлт хийж байна. Чингэлтэй дүүргийн хувьд 40.589 мянган өрх, 158.014 иргэнтэй. 2013 онд явагдсан Өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаанд нийт 35 мянга гаруй өрх хамрагджээ. 3 жил тутамд шинэчлэн зохион байгуулагддаг Өрхийн амьжиргааны түвшин …

  • 28 March

    Сонгуулийн байгууллагад ажиллах ажилтны сургалт боллоо

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгууль зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагад ажиллах төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчдад зориулсан сургалтыг өнөөдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны Иргэний танхимд зохион байгууллаа. Сургалтыг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж эхлүүлж Сонгуулийн Ерөнхий хорооны Хууль зүйн хэлтсийн ахлах референт Д.Бат-Эрдэнэ, шинжээч З.Билгүүн нар удирдан …

  • 27 March

    Чингэлтэй дүүрэг Япон Улсын Шизуока мужийн хотуудтай хамтран ажиллана

    Чингэлтэй дүүргийн Засаг даргаар ахлуулсан Ажлын хэсэг Япон Улсын Шизуока мужийн урилгаар 2017 оны 03 дугаар сарын 20-ноос 24-ний өдрүүдэд ажиллалаа. Албан уулзалтыг талууд 2017 оны 03 дугаар сарын 22-нд хийлээ. Уулзалтыг нээж Шизуока мужийн Гадаад харилцааны албаны ерөнхий дарга Масүй Кожи үг хэллээ. Мөн Монголын талыг төлөөлж Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар мэндчилгээ дэвшүүлсэн юм. Уулзалтад Шизуока мужийн 10 хотын …

  • 27 March

    Чарли Чаплины богино хэмжээний кинонуудыг 24 дүгээр сургуулийн сурагчиддад үзүүлэв

    Хүүхдийн номын өргөөний хамт олон “Шинжлэх ухаан танин мэдэхүйн кино цаг”-аараа дэлхийн кино урлагийн сор болсон инээдмийн жүжигчин Чарли Чаплины амьдрал, намтрыг танилцуулж, түүний тоглосон богино хэмжээний кинонуудаас толилууллаа. Удахгүй болох инээдмийн баярыг угтан хүүхэд багачууддаа зориулан гаргасан уг киног маань үзэж сонирхохоор  24 дүгээр сургуулийн 6-д, 6-е ангийн 54 сурагч багш Амгалангийн хамт хүрэлцэн ирсэн юм.