Tag Archives: Чингэлтэй дүүрэг

August, 2015

  • 6 August

    Чингэлтэй дүүргийн хөгжлийг дэмжих сантай хамтарч ажиллана

    Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Америкийн Нэгдсэн Улсын Сиэтл мужийн “Чингэлтэй дүүргийн Хөгжлийг дэмжих сан”-гийн хооронд Хамтран ажиллах гэрээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат, “Чингэлтэй дүүргийн Хөгжлийн сан”-гийн төлөөлөл С.Баяраа нар 8 дугаар сарын 5-ны өдөр гарын үсэг зурлаа. Хамтран ажиллах гэрээ байгуулахад Засаг даргын Тамгын газрын Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Янжинхорлоо, дүүргийн Эрүүл мэндийн …

  • 5 August

    Иргэдийн бүлэг 370 метр зам хүлээлгэн өгчээ

    Иргэдийн ая тухтай орчинг бүрдүүлэх зорилгоор 12 хүний бүрэлдэхүүндтэй ” Хамтдаа” бүлэг дүүргийн 13 дугаар хорооны “Сургуулийн-25″ дугаар гудамжинд 370 метр явган замыг Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр тавих ажлыг гүйцэтгэн 8 дугаар сарын 3-нд хүлээлгэн өгчээ. Тус ажлыг хүлээн авахад дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн мэргэжилтэн Ж.Мөнхбаяр, Аж ахуйн тасгийн дарга Н.Мягмаржав, 13 дугаар хорооны зохион …

  • 4 August

    Чингэлтэй дүүргээс зарим иргэндээ хүндэтгэл үзүүлжээ

    Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат 12 дугаар хорооны иргэн Э.Эрдэнэбаатар, 18 дугаар хорооны иргэн Г.Одончимэг нарт гэр олгох, 2 дугаар хорооны иргэн Б.Цогжавхлан, 7 дугаар хорооны иргэн О.Золзаяа нарын эмчилгээ, сувилгааны зардалд дэмжлэг үзүүлэх батламжийг 8 дугаар сарын 3-нд гардууллаа. Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт иргэдээс дэмжлэг, туслалцаа хүссэн өргөдөл хүсэлт ирдэг. Холбогдох хэлтэс, албадаас асуудлыг …

  • 3 August

    Чингэлтэй дүүрэг: 7-р хороонд баригдаж буй цэцэрлэгийн явц 90 хувьтай байна

    Чингэлтэй дүүргийн хөрөнгө оруулалтаар 7 дугаар хороонд 150 хүүхдийн цэцэрлэг баригдаж буй цэцэрлэгийн ажлын гүйцэтгэл 90 хувьтай яваа ажээ. Дүүргийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Б.Мөнхбат, Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Орхонбаяр нар цэцэрлэгийн барилгын ажлын явцтай 7 дугаар сарын 31-ний өдөр танилцсан юм. Цэцэрлэгийн гадна тохижилтыг …

July, 2015

  • 28 July

    Чингэлтэйчүүд “Ёохор-2015” наадмаас хүрэл медаль хүртлээ

    Хэнтий аймгийн Батширээт суманд 2015 оны 07 дугаар сарын 19-22-ны өдрүүдэд “Ёохор-2015” урлагийн наадам зохион байгуулагдлаа. Тус наадамд ОХУ-ын Чити мужаас 3 хамтлаг, Улаанбаатар хот болон хөдөө орон нутгаас нийт 26 хамтлаг Ёохор бүжгийн “уламжлалт төрөл”, “модерн буюу орчин үеийн төрөл” гэсэн 2 төрлөөр өрсөлдсөж шилдгүүдээ тодрууллаа. Чингэлтэй дүүргийн Соёлын төвийн дэргэдэх ардын авъяастнуудын “Золбоо” хамтлагийнхан амжилттай оролцон Уламжлалт Ёохор …

  • 23 July

    Үерээр хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэж, халдваргүйжүүлэлт хийжээ

    Улаанбаатар хотод 2015 оны 07 дугаар сарын 16-20-ны өдрүүдэд үргэлжлэн орсон ширүүн борооны улмаас Чингэлтэй дүүргийн 10, 11, 12 дугаар хорооны үерийн далан, суваг, гуу, жалгын дагуу хуримтлагдсан хог хаягдлыг “Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээний” ХХК-иас 15 хүн 1 автомашинтай цэвэрлэгээний бригад гарч ажиллалаа. Цэвэрлэгээний хүрээнд 6050 м2 талбайг цэвэрлэж, нийт 12.2 тн хог хаягдлыг ачиж тээвэрлэсэн байна. Мөн үерийн улмаас …

  • 22 July

    Сэтгэлийн дэм багаддаггүй

    Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд дүүргийнхээ  зарим иргэнд дэмжлэг үзүүлжээ. Тэрээр дүүргийн 2 дугаар хорооны иргэн С.Хаянхярваа, 8 дугаар хорооны иргэн Р.Наранцэцэг нарын эмчилгээ, сувилгааны зардалд дэмжлэг үзүүлэх, 18 дугаар хорооны иргэн Н.Ширнэндоржийн гэр бүлд өргөө гэрийн тусламж үзүүлэх батламжийг 7 дугаар сарын 21-нд гардууллаа. Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт иргэдээс  олон арван дэмжлэг, туслалцаа хүссэн өргөдөл хүсэлт ирдэг. …

  • 22 July

    Сэтгэлийн дэм багаддаггүй

    Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд зарим иргэнд дэмжлэг үзүүллээ. Дүүргийн 2 дугаар хорооны иргэн С.Хаянхярваа, 8 дугаар хорооны иргэн Р.Наранцэцэг нарын эмчилгээ, сувилгааны зардалд дэмжлэг үзүүлэх, 18 дугаар хорооны иргэн Н.Ширнэндоржийн гэр бүлд гэрийн тусламж үзүүлэх батламжийг 7 дугаар сарын 21-нд гардууллаа. Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт иргэдээс дэмжлэг, туслалцаа хүссэн өргөдөл хүсэлт ирдэг. Холбогдох хэлтэс, албадаас асуудлыг судалж, …

  • 17 July

    Иргэдийг үер усны аюулаас сэрэмжлүүллээ

    Нийслэл хотод ойрын өдрүүдэд их хэмжээний усархаг бороо орж байгаатай холбогдуулан дүүргийн Онцгой байдлын хэлтсээс урьдчилан сэргийлэх ухуулга сурталчилгааны санамж материал тараажээ. Мөн Энхтайваны өргөн чөлөө Улсын их дэлгүүрээс баруун дөрвөн зам дагуу цэвэр бохир усны 14-өөс 24 дүгээр шугам хоолой шинэчлэн засварлах ажилд хяналт тавьж ажиллалаа. “Хангилцаг” ХХК, тус компаний туслан гүйцэтгэгч “S and A” ХХК-ий засварын ажилд Нийслэлийн …

  • 17 July

    Чингэлтэйчүүд хараагүй иргэдээ дэмжин 270.000 цаасан уут борлуулжээ

    Үндэсний их баяр наадмын үеэр Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015оны 6 дугаар сарын 17-ны өдрийн А/332 дугаар захирамжаар Улсын баяр наадмын арга хэмжээг зохион байгуулах Ажлын хэсгийг байгуулан төлөвлөгөө гарган ажилласан юм. Худалдаа, үйлчилгээ явуулах хүсэлтэй 140 гаруй аж ахуйн нэгж, иргэдийн хүсэлтийг дүүргийн Худалдаа, үйлчилгээний хэлтэс хүлээн авч, дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэстэй хамтран “Хүнсний аюулгүй байдлыг …

  • 8 July

    Чингэлтэй дүүрэг хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй хамтран ажиллана

    Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд, Засаг даргын Тамгын газрын Эдийн засаг төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Янжинхорлоо, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Я.Орломсүрэн нар дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны гишүүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг 7 дугаар сарын 7-нд хүлээн авч уулзан, санал хүсэлтийг нь сонслоо. Уулзалтын үеэр хороодын Нийгмийн ажилтнууд ачаалал ихтэй байдаг. Ийм үед хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс хороо бүрт 1 хүн төлөөлөл …

  • 7 July

    Чингэлтэй дүүргийнхэн 565 тонн хог хаягдал цэвэрлэжээ

    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны 2015 оны бүх нийтийн их цэвэрлэгээний нэгдсэн хуваарийн дагуу дүүргийн нутаг дэвсгэрт 2015 оны 07 дугаар сарын 04-ний өдөр бүх нийтийн их цэвэрлэгээний ажил зохион байгуулав. Төрийн байгууллагын 250 гаруй албан хаагчид, 1-19 дүгээр хорооны сайн дурын 600-гаад иргэн, дүүргийн Хөдөлмөрийн хэлтэстэй хамтран хороодын тодорхой хөдөлмөр эрхлээгүй 260 иргэдийг түр ажлын байраар хангаж урамшуулал олгож, …

June, 2015

  • 25 June

    Дүүргийн Засаг дарга ЕБС-ийн төгсөгчидтэй уулзлаа /видео/

    МАН-ын генсек Ж.Мөнхбат, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд нар Чингэлтэй дүүргийн ахлах сургуулийн 12-р ангийг  төгсөж байгаa анхны төгсөгчидтэй уулзаж, санал бодлоо солилцжээ. Ugluu.mn

  • 25 June

    Д.Ганболд: Энэ зам хөгжлийг дөтлөн иргэдийн хүслийг бүтээх ‘’Хүслийн зам, хөгжлийн жим’’ болох болтугай

    Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны жишиг авто замын нээлтийн үеэр дүүргийн Засаг дарга Д.Ганболд бүтээн байгуулалтад оролцсон байгууллага, санаачлага гаргаж дэмжсэн иргэддээ талархал илэрхийлээд хэлсэн үгэндээ: “Чингэлтэй дүүргээс 2015 оныг ‘’Гэр хорооллын хөгжлийг дэмжих ’’ жил болгон зарласан. Энэ хүрээнд олон арга хэмжээ, төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтын ажлуудыг төлөвлөж үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна. Ажлыг чанартай сайн хийж гүйцэтгэхэд төр …

  • 23 June

    “Нэг цонх”-ны үйлчилгээгээр 22401 иргэн үйлчлүүлжээ

    Чингэлтэй дүүрэг болон 19 хорооны “Нэг цонхны үйлчилгээ”-гээр 22401 иргэн үйлчлүүлж 22054 санал, хүсэлт хүлээн авч, 21750 асуудлыг шийдвэрлэсэн байна. Нийт өссөн дүнгээр 19 хороо болон дүүргийн “Нэг цонхны үйлчилгээ”-гээр 147778 иргэн үйлчлүүлж 144777 асуудлыг шийдвэрлэсэн. Дүүргийн Засаг даргын “Нэг цонхны үйлчилгээнд ажиллах хэлтэс, албадын хуваарь батлах тухай” А/17 тоот захирамж 1 дүгээр сарын 27-ны өдөр батлагдсан. Засаг даргын захирамжийн …